ДЭЛХИЙ

Энэтхэг улсад 8800 хүн хар мөөгөнцрийн халдвар авчээ

Энэтхэг улсад 8800 гаруй хүн аюултай хар мөөгөнцрийн халдвар авсан байна. Энэхүү ховор мөөгөнцрийн халдварын улмаас мукормикоз нэртэй аюулт өвчин үүсдэг бөгөөд туссан хүмүүсийн нас баралт 50 хувьтай байдаг аж. Сүүлийн саруудад Энэтхэгт “КОВИД-19” тусаад эдгэсэн мянга мянган хүмүүс энэхүү ховор төрлийн халдварыг авах болжээ.

Эмч нарын үзэж байгаагаар “КОВИД-19”-ийг эмчлэхэд ашигладаг стеройд энэхүү халдвартай холбоотой байж магадгүй аж. Мөн чихрийн шижинтэй хүмүүс халдвар авах эрсдэлтэй байна. Тэдгээр хүмүүс коронавирусийн халдвар аваад эдгэрснээс хойш 12-оос 18 хоногт өвчин тусаж байгаа аж. Энэтхэгийн баруун бүсэд оршдог Гужарат, Махараштра мужуудад хар мөөгөнцрийн халдварын тал нь бүртгэгдсэн байна.

Мөн өөр 15 мужид тус тус 900 гаруй тохиолдол илэрсэн аж. Үүний улмаас Энэтхэгийн 29 мужид хар мөөгөнцрийн халдварыг тахал болгож зарласан аж. Мукормикоз туссан өвчтөнүүдийг эмчлэхээр нээсэн тасагууд дүүрч эхэлжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button