ДЭЛХИЙ

Спутник-V вакцин Бразилд илэрсэн коронавирусийн хувилбарт сайн үйлчилдэг

Оросын шууд хөрөнгө оруулалтын сан шинэхэн судалгаагаар Спутник-V вакцин Бразилд анх илэрсэн коронавирусийн хувилбарын эсрэг сайн үйлчилдэг гэдгийг илрүүлснээ мэдэгджээ. Тус судалгааг Аргентинд явуулсан аж. Бразилд анх илэрсэн коронавирусийн хувилбарын “P1” гэдэг бөгөөд цар тахалд хүнд нэрвэгдсэн Латин Америкийн улсуудад их тархсан байна.

Бразил улсын эрдэмтэд “P1” төрөлд үүссэн мутаци нь эсрэг биед илүү тэсвэртэй болгож магадгүй талаар мэдээлсэн аж. Тэрхүү судалгааг Кордова үндэсний их сургуулийн вирус судлалын хүрээлэн явуулжээ. Судалгааны үр дүнг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгдэхдээ “Тус судалгаа нь Спутник V вакциныг тариулсан хүмүүст тогтсон дархлаа Бразил төрлийн эсрэг хамгаална гэдгийг харууллаа” гэсэн аж.

Спутник V вакцины хоёр дахь тунг тариулсан хүмүүсийн 85.5 хувьд нь  Бразилд бүртгэгдсэн хувилбарыг саармагжуулах эсрэг бие үүссэн байна.Харин 42 хоногийн дараа туршилтад оролцсон бүх хүмүүст эсрэг бие үсжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button