ДЭЛХИЙ

Байден, Путин нар ирэх сарын 16-нд Женев хотод уулзалт хийнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх сарын 16-ны өдөр Женев хотод уулзалт хийхээр болсныг Цагаан ордон болон Кремлиэс мэдэгджээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мягмар гарагт (2021.05.25) хэлэхдээ “Удирдагчид хэд хэдэн асуудлаар хэлэлцэнэ. Бид Америк-Оросын харилцааг дахин сэргээж тогтвортой байлгахыг эрмэлзэж байна” гэсэн байна.

Харин Кремль мэдэгдэл хийхдээ Байден, Путин нар хоёр талын харилцаа, цөмийн аюулгүй байдал, “КОВИД-19”-тэй тэмцэх, бүс нутгийн зөрчил гэх мэт зүйлсийн талаар хэлэлцэнэ хэмээжээ. Украин улсыг дарамталсан, цахим халдлага үйлдсэн, 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх мэт шалтгаанаар АНУ Орост хориг тавьсан билээ.

АНУ-ын засгийн газар Орос компаниудыг хар жагсаалтад оруулж, дипломатчдыг нь нутаг буцаасан. Мөн Америк банкууд Оросын төв банкнаас бонд худалдаж авахыг хориглосон байна. Нэмэлт хоригууд тавих боломжтой хэмээн АНУ хэлсэн ч нөхцөл байдлыг дордуулахыг хүсэхгүй байна гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button