УЛС ТӨР

СОНГУУЛИЙН ӨМНӨХ ЭЕРЭГ МЭДЭЭ: Зээлжих зэрэглэл ТОГТВОРТОЙ байна

Одоогоос хоёр сарын өмнө буюу 2021 оны гуравдугаар сард “Мүүдис” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг “сөрөг” байснаас “Тогтвортой” болгож сайжруулсан. Тэгвэл өчигдөр /2021.05.25/ Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснийг баталгаажуулав.

Энэ нь экспорт багассан, төсвийн алдагдал ихэссэн, улсын данс улайсан, зээлээр халамж тараасан бодлого барьсан хүндхэн үед дуулдсан эерэг мэдээ.

Covid-19 цар тахлын сөрөг нөлөөллөөр буураад байсан Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг тогтворжино гэж үзжээ.

Мөн Монгол Улсын экспортын хамгийн том зах зээл болох БНХАУ-ын эдийн засаг сэргэснээр уул уурхайн салбарын экспорт сайжирна. Хил хаагдсан ч дархлаажуудалт дууссаны дараа экспортоор дамжин эдийн засаг сэргэнэ гэж найджээ.

Түүнчлэн 2022-2024 онд эргэн төлөгдөх нийт өр төлбөр ижил түвшний зээлжих зэрэглэлтэй улсуудтай харьцуулахад тийм ч өндөр биш.

Вакцинжуулалт, хөл хориог үе шаттайгаар сулруулж байгаа байдал, өрх болон бизнесийн байгууллагуудад зориулсан санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнүүд зэргээс шалтгаалан дотоодын бизнесийн үйл ажиллагаа ирэх улирлуудад идэвхжиж эхэлнэ.

Энэ мэтчлэн хэд хэдэн үндэслэлүүдээр тогтвортой байгаа гэж дүгнэж.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэр тусмаа хөл хорио дөнгөж тавигдаад байгаа энэ үед дээрхээс муу мэдээ сонссон бол хүндхэн асуудалтай тулгарна. Сэхэж амжаагүй улс улам хэцүү байдалд орох байв.

Зээлжих зэрэглэл буурснаар  эдийн засагт сөрөг үр дагавар гарна. Гадаад зах зээлээс татах зээлийн хүү, нөхцөл улам чангарна. Өндөр хүүтэй зээл орж ирэх нөхцөл үүснэ.

Эсрэгээрээ зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу тал болдог бол бага зэрэглэлтэй улсын хувьд зээлийн хүү өндөр тогтож тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл бага байдаг.

Тиймээс улсын эдийн засаг, зээлжих зэрэглэлтэй шууд холбоотой. Гадаад зах зээл дээр өөрсдийн нэр сүр, нүүр царайны толь болж үзэгдэх ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛДЭЭ анхаарч, ахиулах тал дээр идэвх гаргах нэн шаардлагатай гэдгийг бид хэлж ярьсаар л өдийг хүрч ирсэн билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button