НИЙГЭМ

Т.Мөнхсайханы тушаалаар халагдсан Д.Нямхүүгийн эргэн томилогдох шүүх хурлыг ЭМЯ-наас хойшлуулжээ

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы тушаалаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг “Өргөө” амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан гэх шалтгаанаар өнгөрөгч нэгдүгээр 21-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн.


Д.Нямхүү эмч ажлаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө ЭМЯ-ны сайд асан Т.Мөнхсайхантай ширүүн зөрчилдөж, нөхцөл байдал хурцадмал болсноор хэн нэг нь ажлаа өгөх үү гэх хардлагыг иргэдэд төрүүлээд амжсан. Тэр ч утгаараа Д.Нямхүү эмч үүссэн нөхцөл байдалд буулт хийж “Өргөө” амаржих газар халдвар гарсантай холбоотой ХӨСҮТ рүү зөөх явцад алдаа дутагдал гарсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрч, амаржсан ээж, үр хүүхэд, ар гэрээс нь уучлал гуйсан. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бас уучлал хүсэж байна. Цаашдаа эмнэлэг хооронд холбогдох, зөөвөрлөх, тээвэрлэхдээ алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэдгээ хэлье” хэмээж байсан ч, гаргасан алдаагаа залруулах боломжгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.

-ЭМЯ-НААС ХЭРГИЙН МАТЕРИАЛТАЙ ТАНИЛЦАХХҮСЭЛТ ГАРГАСНААР ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЖЭЭ-

Т.Мөнхсайхан сайд ч тухайн асуудалд хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр сайдын суудлаасаа огцрох хүсэлтээ өгснөөр түүний халааг одоогийн ЭМЯ-ны сайд С.Энхболд авсан. Өнгөрсөн хугацаанд нам жим байсан Д.Нямхүү эмч сайд солигдсоны дараа буюу өнгөрөгч хоёрдугаар сарын 18-нд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хууль бусаар ажлаас халагдсан” гэх ЭМЯ-нд холбогдох нэхэмжлэлийг гаргаад байв.

Гэвч өчигдөр /2021.05.27/ 16.00 цагаас эхэлсэн Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй шүүх хурал ЭМЯ-ны хүсэлтээр хойшилжээ. Шалтгаан нь Яамны зүгээс “Шинэ төлөөлөгч нэмж томилсон, хэргийн материалтай танилцах хүсэлтэй байна” гэснээр шүүх хурлыг ирэх сарын 11-ны 11:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн аж.

-ТЭРБЭЭР ӨМНӨ НЬ ГУРВАН Ч УДАА АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨЖ, ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАН ЯЛАЛТ БАЙГУУЛСНААР ЭРГҮҮЛЭН ТОМИЛОГДСОН БАЙНА-

Д.Нямхүү хэдийгээр хариуцагч талын хүсэлтээс татгалзсан ч, шүүх бүрэлдэхүүн эл хүсэлтийг хүлээж аваагүйг эх сурвалж хэллээ. Үүнээс харахад Т.Мөнхсайханы эхлүүлсэн "зуулт”-ыг С.Энхболд үргэлжлүүлэхийг үгүйсгэх аргагүй юм.

НЭХЭН САНУУЛАХАД: Д.Нямхүү эмч нь ХӨСҮТ-д 13 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд гурван ч удаа ажлаасаа чөлөөлөгдөж, шүүхэд нэхэмжлэл гарган ялалт байгуулсны дараа нэхэн томилогдож байжээ. Хэрвээ тэрбээр энэ удаа гурван шатны шүүхээр дахин ялалт байгуулвал тав дахь удаагаа ХӨСҮТ-ийн даргын албан тушаалд томилогдох юм.

Д.Нямхүүгийн оронд томилогдсон одоогийн ерөнхий захирал Л.Баттөр ажлаа хүлээж аваад удаагүй байхдаа манай сайтад өгсөн ярилцлагадаа ийн хэлж байв.

-Л.БАТТӨР: ЭМЧ, АЖИЛЧДЫНХАА УРАМ ЗОРИГИЙГ СЭРГЭЭЖ, АЖИЛЛАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛНА-

Тэрбээр: "Коронавирус халдварт өвчний үйл ажиллагаанаас миний ажил эхлэх байх. Энэ өвчний хажуугаар бусад халдварт өвчнийг эмчилдэг, тандалт хийдэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Урин дулаан цаг ирж байгаатай холбоотой бусад төрлийн халдварт өвчний тохиолдол нэмэгдэх хандлага байдаг. Тиймээс коронавирус ба бусад халдварт өвчнүүд гэдэг байдлаар үйл ажиллагаагаа явуулна. Бүтэн 1.3 жил цар тахалтай тэмцсэн манай эмч нар нэлээд стрестсэн, ядарсан байдалтай байна. Тиймээс урам зоригийг нь сэргээх, ажиллах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр ажиллана гэсэн бодолтой байна” гэж байв.

Тэрбээр хэлсэн үгэндээ хүрч, олон жил засвар хийгээгүй ХӨСҮТ-ийн амбулаторийн тасгийн эмч, ажилчдын амрах өрөөнд засвар хийж, тохижуулснаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Тэгэхээр ХӨСҮТ-ийн эмч ажилчдын ирээдүй, цаашдын өнгө төрхийг ирэх шүүх хурал шийдэх нь...

О.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-05-30 10:58

Мөнхсайхан бол мөнгөтэй айлийн хүндлэхгүй бацаан.Ажлыхаа үйлчлэгтючтэй ч мэндэлгүй.хүнэлэг сэтгэлгүй хөгийн гар шүү дээ.

Хоовон хөх
Хоовон хөх
2021-05-30 22:50

Хариуцлага хүлээж огцорсон ЕС нь ерөнхийлөгч болохоор явж байхад хөөрхий Нямхүүг буцааж ажилд нь авах хэрэгтэй. Аавын хүүг �##�аг үзэж болохгүй.

Мафийн толгойлогч Мөнхсайхан
Мафийн толгойлогч Мөнхсайхан
2021-05-31 01:02

Мөн сайхан з�##�уу хүн байж үнэхээр гайтай мафи юмаа. Гэмгүй царайлсан төрд гаргаж болохгүй хогийн новш. Мөнхсайхан хаа очсон газраа хор найруулж �##�бан туша�##�ыг мөнгөөр худ�##�ддаг. Нэгдүгээр эмнэлэг, эрүүл мэндийн яам бүгд мөнгөөр �##�бан туша�##� авсан заваан амьтад байдаг. Нэгдүгээр эмнэлэгт ДОРЖ ХАНД, АНХТУЯА, АМАРЖАРГАЛ, ТҮВШИНБАЯР ГЭЭД БҮР НЭГ ХӨГИЙН ХАР ХУЛГАЙЧУУДЫГ ОРОГНУУЛЦАН БӨГС МӨНГӨӨРӨӨ АЛБАН ТУШААЛ АВСАН ӨӨДГҮЙ НОВШНУУД

Холбоотой мэдээ

Back to top button