ДЭЛХИЙ

Европын Холбоо “Pfizer”-ийн вакциныг өсвөр насныханд баталлаа

Европын Холбооны Эмийн агентлаг “Pfizer/BioNTech”-ийн вакциныг 12-оос 15 насны хүүхдүүдэд хийхийг зөвшөөрсөн байна. Одоо тус холбооны гишүүн орнууд өсвөр насны хүүхдүүдэд “Pfizer”-ийн вакциныг хийх үгүйгээ шийдэх юм. Өнгөрсөн пүрэв гарагт (2021.05.27) Герман улс тус вакциныг 12-оос 15 насны хүүхдүүдэд хийхийг зөвшөөрсөн байна.

ДЭМБ Европын орнууд вакцинжуулах хурдаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэний дараа Европын Эмийн агентлаг тус шийдвэрийг гаргажээ. Өмнө нь ДЭМБ-ын Европын асуудал хариуцсан захирал Ханс Клуг хэлэхдээ дор хаяж хүн амын 70 хувь нь дархлаажуулалтад хамрагдахаас нааш цар тахал дуусахгүй хэмээсэн. Европын Эмийн агентлагийн вакцины стратегийн захирал Марко Кавалери хэлэхдээ өсвөр насны хүүхдүүд дор хаяж гурван долоо хоногийн зайтай хоёр дахь тунг хийлгэнэ гэжээ.

Энэ сарын 10-ны өдөр АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газар “Pfizer/BioNTech”-ийн вакциныг 12-оос 15 насны хүүхдүүдэд яаралтай үед ашиглах зөвшөөрөл олгосон. Тус явдлыг тохиолдуулан Хүнс, эмийн удирдлагын газрын коммисар Жанет Вудкок хэлэхдээ зөвшөөрөл олгосон шийдвэр нь “биднийг энгийн амьдралдаа эргэн орж, цар тахлыг дуусгахад нэг алхам ойртуулж байгаа явдал” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button