ДЭЛХИЙ

Эрдэмтэд далайн гурав дахь хамгийн гүн цэгээс хуванцар олжээ

Судлаачид далайн гурав дахь хамгийн гүн цэг рүү анхны удаа буужээ. Филиппиний тэнгисийн шинжлэх ухааны хүрээлэнгийн доктор Део Флоренс Онда болон Виктор Весково нар “The Emden Deep” нэртэй Филиппиний хонхрын нэг хэсэг рүү буусан аж. Сонирхолтой зүйл нь тэд хүн өмнө нь бууж байгаагүй тус гүн цэгээс хуванцар олжээ.

“The Emden Deep” нь дэлхий дээрх хамгийн эртний далайн ёроолуудын нэг аж . Онда болон Весково нар “Caladan Oceanic” компанийн бүтээсэн шумбагчийг ашиглан өнгөрсөн гуравдугаар сард “The Emden Deep” рүү буужээ.

Тэд нийтдээ “The Emden Deep”-ийг 12 цагийн турш судалсан байна. Доктор Онда “Channel News Asia”-д ярилцлага өгөхдөө “Филиппиний хонхрын бүтцийг анх 1950 тодорхойлсон. Харин 1970 онд илүү нарийвчлалтай зураглал гаргасан. Гэхдээ тухайн үедээ технологи одоогийнх шиг хөгжөөгүй байсан юм. Гуравдугаар сар бидний хувьд томоохон боломж байлаа” гэсэн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button