Нийгэм мэдээ
Монголын далбааг 25 орон далайн тээвэрт ашиглаж байна
Олон улсад өнөөдрийн /2024.09.04/ байдлаар Монгол Улсын далбаатай 25 орны, нийт 371 мянга гаруй тонны даац бүхий 233 хөлөг онгоц далайн тээврийн үйл ажиллагаа явуулж байгааг Зам тээврийн яамнаас мэдээллээ.
Монголын Далайн захиргаанаас бүртгэлийн гэрчилгээ авснаар эдгээр онгоц Монгол Улсын төрийн далбааг ашиглах эрхээ авдаг байна. Энэ нь далайд гарцгүй манай орны хувьд далбаагаа ашиглуулан далайн тээврээс орлого олж буй нэг хэлбэр аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.