Нийгмийн

УИХ-ын гишүүн Н.Ганибал Монгол Улсын Ерөнхий сайдад хандан, асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн Н.Ганибал Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, Асуулга тавьжээ.

Тэрээр асуулгадаа “Монгол Улсад тулгамдаж буй асуудлын нэг бол хог хаягдал. 2009 оны байдлаар улсын хэмжээнд 840 мянган тонн хог хаягдал гаргаж байсан бол 2019 онд 3.3 сая тонн хог хаягдал үүсч, 10 жилийн дотор 4 дахин нэмэгдсэн байна. Энэ нь жил ирэх тусам хүний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай шууд холбоотой. Хог хаягдал нь Монгол Улс төдийгүй Дэлхий нийтийн тугамдсан асуудал болоод байгаа бөгөөд хүн төрөлхтөн гаргаж буй хатуу хог хаягдлаа дахин боловсруулахад онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, Швед улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг дахин боловсруулж байгаа сайн жишээ байна. Харин манай улс одоогийн байдлаар 20 гаруй хувийг л дахин боловсруулж байна. Иймд нийтээрээ хогоо ангилж хэвших, дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хүрээлэн буй орчны аюулгүй байдал төдийгүй өнөө үеийн болон ирээдүйн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад нэн тустай билээ.” хэмээн онцлоод, тус салбарын эрхзүйн орчныг сайжруулсан ч, хэрэгжилт нь хангалтгүй байгаатай холбогдуулан, тодорхой чиглэлүүдээр ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж байгаа талаар зургаан зүйл асуулт тавьжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
sharbanid
sharbanid
2021-05-31 22:26

Yun hog ve? Irged ta nariin buynaar uursduu hogbolood hogon deer hevtej bgaag harav uu??? Getel terbumaar n ymar hereggui ymand zartsuulj ,zartsuulhaar zorij bgaag ta yagaad yrisangui ve??? Eniig l turd orson ard tumnii mungu uildaggui gedeg bil uu???

Холбоотой мэдээ

Back to top button