НИЙГЭМ

406 тэрбумаар барьж, огт ашиглаагүй зам эвдэрсэн шалтгааныг ЗТХЯ шалгаж байна

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны автозам дундуураа цуурсан зураг ил болов. Үнэхээр тус зам ашиглаагүй байхад дундуураа том цуурсан байх юм.

Хоёр жилийн өмнө ашиглалтад орсон тус замаар тээврийн хэрэгсэл огт зорчоогүй байхад ийн цуурсан шалтгааныг ЗТХЯ мэдэхгүй байна. Тус яамнаас мэдээлснээр зам яагаад цуурч, эвдэрснийг тогтоохоор ажлын ажиллаж эхэлсэн гэнэ.

      Тус хурдны замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьсан. Барилгын ажил гүйцэтгэх гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК-ийн хооронд 2015 оны есдүгээр сарын 18-ний өдөр байгуулсан.

     Улмаар барилгын ажлыг 2016 оны зургаадугаар сарын 6-нд эхлүүлж, туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК ажилласан байна. Уг төслийн ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны долдугаар сарын 3-нд улсын ашиглалтад оруулсан юм. 

Замын ажил хийж байсан, туршлагатай зарим хүмүүсийн хэлж буйгаар эл зам ийн цуурсан нь замын хоёр талын ивээс шороонд нуралт үүссэнээс болсон байх магадлал өндөр юм байна. Үүнээс харвал замын нимгэн бүрснээс гадна аль болох хямд төсөр аргаар ажлаа дуусгах гэсэн компани, ажлын зардал дундаас мөнгө “иддэг” дарга нарын уршиг ийн гарч ирж байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 2, 2021 15:09

сэжгийн гарууд нүглийн нүдийг гурилаар хуурах гэж бас данхтай тосоо асгаад эвдэрсэн замыг нь холбоод наачих гэж оролдсон бн хогийн новшнууд

Холбоотой мэдээ

Back to top button