Нийгмийн

Д.Сумъяабазар: Нийслэлийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газар, Хот тохижилтын газар зэрэг Захирагчийн ажлын албаны чиг үүрэг бүхий албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Төр, хувийн хэвшлийн хамтын оролцоог хангах шаардлагатай байна

Тэрбээр Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бол сүүлийн 30 жил хуримтлагдаж ирсэн. Үүнийг шийдвэрлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа гэлээ. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм. Хууль батлагдсанаар Хотын даргын статус Ерөнхий сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд очиж байгаа аж. Ингэснээр Хотын дарга асуудлаа Засгийн газрын хуралдаанд өөрөө танилцуулж, шийдүүлдэг болох юм.

Улаанбаатар хотын өнгө төрхийг сайжруулах, орчин үеийн хот болгох, хоггүй Улаанбаатар болгоход Захирагчийн ажлын албаны харьяа ажилтнуудын үүрэг оролцоо чухал байгааг онцолсон. Цаашид хууль эрх зүйн орчин сайжирвал дагаад хотын эдийн засаг сайжирна гэв. Тиймээс засаглалын хувьд зөв бүтэц хийж, төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Тэрбээр “Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тодруулбал, жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлд өгөхөөр болсон. Цаашид 420 тэрбумаар зогсохгүй урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах боломжтой” гэлээ. Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдсан. Тиймээс Засгийн газар, УИХ-ын түвшинд хотын хөгжлийг дэмжиж байгаа учраас бид хичээн ажиллах хэрэгтэй гэв.

Улаанбаатар хотын үерийн ус зайлуулах байгууламжийн ихэнх нь насжилт өндөртэй байна

Үүний дараа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны чиг үүрэг бүхий газрууд хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа товч танилцуулсан. Тухайлбал,  Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг хотын өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр зуны улиралд нэг наст цэцгийг тарьж байгаа талаар дурдлаа. Түүнчлэн Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа борооны ус зайлуулах байгууламжийг засаж, сайжруулсан талаар дурдаад цаашид засварлах шаардлагатай ус зайлуулах байгууламжийн талаар дурдсан юм. Улаанбаатар хотын үерийн ус зайлуулах байгууламжийн ихэнх нь насжилт өндөртэй байгаа аж.

Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн хамтын оролцоог хангах шаардлагатай байна гэв. Мөн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин нэмэгдүүлж өгөхийг Хотын даргаас хүслээ. Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн ажлыг хийхэд техник, хэрэгсэл шаардлага хангахгүй байгаа талаар дурдаж байсан юм. Мөн хог хаягдлын тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ч хэлж байлаа. Тиймээс Хотын дарга албан хаагчдын санал хүсэлтийг хүлээж аваад аль болох дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр хот, нийтийн аж ахуйн ажилд зориулж парк шинэчлэлт хийх шаардлагатай байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Хотын даргад талархсанаа илэрхийлээд цаашид хотын өнгө төрхийг сайжруулах чиглэлд хичээж ажиллана гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-04 10:34

Ах маань ханцуй шамлаад овоо хэдэн төгрөг өгөх нь дээ ашгүй

Док
Док
2021-06-04 13:13

Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг төрийн �##�баныхан ц�##�ин урамшууллаа нэмүүлээд хөгжих үү. Баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрүүд чинь ха�##�гаа бариад төсөв бүрдүүлэлт байхгүй болохоор яах вэ. Дунд давхрага чинь устаад бүгд х�##�амж авч амьдардаг болчуул төр данхайсан төрийн аппаратыг чинь хэн тэжээх юм.

Холбоотой мэдээ

Back to top button