ДЭЛХИЙ

“Баячуудаас их татвар ав” гэж уриалдаг инфлюенсер өөрөө 2 сая ам.долларын байшин худалдаж авчээ

Сошиал талбарт алдартай инфлюенсерүүд өөрсдийн амьдардаг байраа харуулсан бичлэг хийдэг. Тэгвэл Николь Санчез нэртэй инфлюенсер 2 сая ам.доллароор худалдан авсан гэрээ танилцуулж бичлэг хийсэн нь шүүмжлэл дагуулжээ. Тэрбээр интернет дээр “Neekolul” гэх нэрээр алдаршсан бөгөөд баян хүмүүсийн хөрөнгийн хэмжээг шүүмжилж алдарт гарсан аж. Санчез зарим бичлэг дээрээ “Баячуудаас их татвар ав” гэсэн бичигтэй цамц өмсдөг байжээ.

Өнгөрсөн лхагва гарагт (2021.06.02) тэрбээр өөрийн “Youtube” хуудас дээрээ 2 сая ам.доллароор худалдан авсан гэрийнхээ тухай бичлэгийг нийтэлсэн байна. Одоогийн байдлаар тус бичлэг 2.4 лайк, 24 мянган дислайк авжээ. Тус бичлэгийн сэтгэгдлийн хэсэг дор “Neeko: Баячуудаас татвар ав, Neeko саятан болчхоод: Аан нөгөө тэрбумтнуудаас татвар ав”, “Баячуудаас татвар ав гэж хэлчхээд өөрөө баян хүмүүс арай бага татвар төлдөг муж руу нүүдэг” гэх мэт зүйлс бичсэн байна.

Санчез өнгөрсөн гуравдугаар сард өөрийн амьдралын хэв маягийнхаа талаар ярихдаа “Би “Баячуудаас их татвар ав” гэдэг үгийг ойлгохдоо төсөөлөхийн аргагүй маш их хөрөнгөтэй тэрбумтнуудын талаар ярьж байна гэж боддог” гэжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button