НИЙГЭМ

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хаагдахад хоёр хоног үлдлээ

Монгол Улсын найм дахь Ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийн сурталчилгаат хугацаа дуусахад хоёр хоног үлдээд байна. Журмын дагуу зургадугаар сарын 8-ны 00.00 цагт дуусах юм.

Сурталчилгаа хаагдсаны дараа зургадугаар сарын 9-ний лхагва гарагт санал хураалт явагдана. Одооноор МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нар сурталчилгаагаа цахим хэлбэрт шилжүүлж, биечлэн уулзалт зохион байгуулахаа зогсоогоод буй. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ сурталчилгаагаа бүх хэлбэрээр явуулсан хэвээр байгаа юм.

Ташрамд мэдээлэхэд, маргаашийн даваа гарагт гурван нэр дэвшигч мэтгэлцэнэ. Мэтгэлцээнд Д.Энхбат эрүүл мэндийн шалтгаанаар цахимаар оролцох бол У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нар нүүрэлдэх юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард иргэд
Ард иргэд
2021-06-06 16:56

Төрөөс хулгайлч татварын мөнгийг хумс�##�сан хулгайч луйварчидыг мэдсээр байж ерөнхийлөгчөөр сонгох болж байна уу нь тулг�##�т уу эрүүдэн шүүлт үү яаж төрд ажиллаж тэр бумтан болсоноо тайлбарлаж өгөөч ард түмэндээ

Зочин
Зочин
2021-06-07 10:21

Энхбатын т�##�аар гарч баыгаа матери�##�уудыг уншаад байхад шудрага хүн биш юм байна.Энэ сонгууль ямар ч сонголтгүй хүмүүсийг тулгасан сонгууль болж байна.Иймд цагаан согууль өгнөө.Ард түмэн ийм хууль зөрчсөн асууд�##� хийгээд байхад хэн нэгэнд сан�##� өгч өөрсдийгөө доромжилж болохгүй.

Холбоотой мэдээ

Back to top button