СПОРТ

ДАШТ-2021: Г.Наранцэцэг эхний тойрогт ялагдлаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод өнөөдөр эхэллээ. Энэ сарын 6-13-нд үргэлжлэх, 118 орны 665 (эрэгтэй 387, эмэгтэй 287) жүдоч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр долоон жин, багийн барилдаанд өрсөлдөж байна.

Хуваарийн дагуу ДАШТ-ий эхний өдөр эмэгтэйчүүдий 48 кг-д дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд нар барилдаж байгаа юм.

Манай тамирчдаас хамгийн түрүүнд дэвжээнд гарсан Г.Наранцэцэг эхний тойрогт Сербийн бөх Милика Николичид ялагдлаа. Ингэснээр тэрбээр тэмцээнээ дуусгав.

Гранпри2016: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нарын финалын барилдаан /БИЧЛЭГ/

Эл жинд барилдаж буй М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөсөн. Удаах даваанд БНСУ-ын бөхтэй өрсөлдөнө. Түүнийг өвдөг шороодуулбал гуравдугаар тойрогт олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Казахстаны нэрийн өмнөөс барилддаг Г.Отгонцэцэгтэй хүч сорих магадлал өндөр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. ийм хоолны сав дэвжээний ####чуур болсон юмнуудыг битгий явуулж байлдаа татвар төлөгчдийн мөнгө ш дээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button