СПОРТ

ДАШТ-2021: М.Уранцэцэг, Л.Өнөболд нар ялагдан, дагаж барилдахаар боллоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод өнөөдөр эхэллээ. Энэ сарын 6-13-нд үргэлжлэх, 118 орны 665 (эрэгтэй 387, эмэгтэй 287) жүдоч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр долоон жин, багийн барилдаанд өрсөлдөж байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглож буй ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Кога Ваканад ялагдлаа. Ингэснээр дагах тойрогт Испани, Францын бөхийн аль ялагдсантай нь өрсөлдөхөөр болов.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдөж буй “Женко” клубийн бөх Л.Өнөболд мөн хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөхөд ялагдав. Ингэснээр дагах тойрогт Азербайжаны жүдочтой өрсөлдөхөөр боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button