ДЭЛХИЙ

Будапештэд Хятад их сургууль барихыг эсэргүүцсэн жагсаал боллоо

Будапешт хотод Хятад их сургуулийн хотхон барих гэсэн төлөвлөгөөг эсэргүүцсэн мянга мянган хүн жагсаал хийжээ. Эсэргүүцэн жагсаал хийж байгаа хүмүүс Хятад их сургууль барих нь Унгар улсын дээд боловсролыг сулруулж, БНХАУ-ын Коммунист намын нөлөөг ихэсгэнэ хэмээн үзсэн байна.

Өнгөрсөн бямба гарагт (2021.06.05) Хятадын Фудан их сургуулийн хотхон барих төлөвлөгөөг эсэргүүцсэн иргэд Унгарын Парламентын барилгын өмнө жагсаал хийсэн аж. Тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан БНХАУ-ын эрх баригчидтай ойр холбоотой аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хонконгт явуулж буй үйл ажиллагааг шүүмжилсэн мэдэгдэл Европын Холбоо гаргахыг Унгар улс дэмжилгүй зогсоожээ.

Нэгэн оюутан “AFP” агентлагт хэлэхдээ “Орбан болон түүний нам өөрсдийгөө коммунизмын эсрэг үзэлтэн гэж харагдуулахыг оролддог ч тэдний хамтардаг хүмүүс нь коммунистууд” хэмээсэн байна. “Republikon” хүрээлэнгийн явуулсан судалгаагаар Унгарчуудын гуравны хоёр нь Хятад их сургууль барихыг эсэргүүцэж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button