СПОРТ

Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгар улсын нийслэл Будапешт хотод үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн. Ингэснээр тэрбээр ДАШТ-ээс дөрвөн медаль авсан Монголын анхны жүдоч болсон юм.

Өнөөдөр дэлхийн дэвжээнд дөрвөн жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 66 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү хүрэл медалийн төлөө барилдав.

Түүний өрсөлдөгч нь Азийн наадам, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Казахстаны жүдоч Елдос Зумакановтой байлаа. Казах жүдоч бэртлийн улмаас барилдсангүй. Ингэснээр Ё.Басхүү дэлхийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо.

Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат тэрбээр дэлхийн медальтан болохын төлөө хоёр дахиа өрсөлдсөн нь энэ. 2019 оны ДАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд Молдавын бөх Денис Виерутэд ялагдан, V байрт шалгарсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button