ДЭЛХИЙ

Сибирьт 24.000 жилийн өмнө хөлдсөн организм дахин амилжээ

Сибирьт 24 мянган жилийн өмнө хөлдсөн бичил хэмжээтэй олон эст организмыг гэсгээсний дараа дахин амилсан байна. Эрдэмтэд ОХУ-ын нутаг дэвсгэрт оршдог Арктикийн хэсгээс “Bdelloid rotifer” нэртэй олон эст организмыг ухаж авсан аж. Цацраг идэвхт нүүрстөрөгчийн изотоп ашиглан тэрхүү организмын насыг тогтооход 23960-аас 24845 жилийн өмнө амьдарч байсан гэж гарчээ.

Тус организмыг гэсгээсний дараа бэлгийн бус хэлбэрээр үржиж эхэлсэн байна. Өмнөх судалгаанууд “Bdelloid rotifer”-үүд хөлдүү нөхцөлд 10 хоног амьд байх чадвартай гэдгийг тогтоосон. Гэхдээ сүүлд хийсэн судалгааны үр дүнгээс харвал тус организмууд хэдэн мянган жилийн турш хөлдүү нөхцөлд амь гарах чадвартай гэдгийг харууллаа. “New York Times”-д мэдээлснээр “Bdelloid rotifer”-үүд нь хүчилтөрөгч бага, хүчиллэг орчинд амь гарах чадвартай бөгөөд дэлхий дээрх хамгийн тэсвэртэй амьтдын нэг аж.

ОХУ-ын Хөрс судлал, физик-хими, биологийн асуудлын хүрээлэнд ажилладаг судлаач Стас Малавин “AP” агентлагт хэлэхдээ “Энэхүү судалгаа  олон эст организмыг хэдэн мянган жилийн турш хөлдөөгөөд дахин амилуулж болдог гэдгийг харууллаа” гэжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-06-08 22:46

Элдэв юмаар буруу оролдож байж шинэ өвчин тараах вий дээ,

ҮНЭН
ҮНЭН
2021-06-09 00:12

ХАРААЛ ИДСЭН УЛААН ОРОСУУД ТАМРУУГАА ТОНИЛООСОЙ

Холбоотой мэдээ

Back to top button