СПОРТ

ДАШТ: Д.Сумъяа ялагдлаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгар улсад гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнээс одоогоор Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медаль хүртээд буй.

Өнөөдөр дэлхийн дэвжээнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумъяа, Азийн аварга, ОУХМ Ц.Цогтбаатар нар барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөсөн. Хоёрдугаар тойрогт БНСУ-ын жүдоч, Азийн наадмын хошой мөнгө, Азийн АШТ-ий гурван мөнгө, хоёр хүрэл медальт Ким Жандид ялагдав.

Ингэснээр тэмцээний цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, үзэгчдийн суудалд шилжлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сонгогч
Сонгогч
2021-06-09 09:57

Тэр ч бараг тодорхой байсан даа. З�##�уучуудаа бэлдээч ээ

Холбоотой мэдээ

Back to top button