НИЙГЭМ

ЗӨВЛӨГӨӨ: Сонгуульд саналаа хэрхэн өгөх вэ

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшсэн. Сонгуульд саналаа хэрхэн өгөх зөвлөгөөг хүргэе.

Сонгуульд саналаа өгөх үйл явц:

  1. Сонгогч та саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхээ авч очно
  2. Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтанд хурууны хээгээ шалгуулан өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулна. Хурууны хээ уншигч сонгогчийн хурууны хээг танихгүй байгаа тохиолдолд иргэний үнэмлэхийн мэдээллийг шалган тухайн санал авах байранд бүртгэлтэй бол бүртгэлийн хуудас хэвлэж өгнө.
  3. Сонгогчийн бүртгэлийн хуудсаа хүлээн авна.
  4. Бүртгэлийн хуудсаа хүлээн авсан сонгогчид саналын хуудас өгч, сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.
  5. Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт очиж саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ холбогдох зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглоно.
  6. Сонгогч нь нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг зориулалтын үзгээр дүүргэн будаж тэмдэглэгээг хийнэ.
  7. Сонгогч саналаа тэмдэглэсэн саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж (саналын хайрцаг)-д хийсний дараа санал авах байраас гарна. Ингэхдээ санал тоолох төхөөрөмжийн дэлгэцэд “Саналын хуудас амжилттай уншигдлаа” гэсэн бичиг гарч иртэл түр хүлээх хэрэгтэй.

Сонгогчоос саналаа өгөхөд дараах зүйлийг хориглоно:

  • Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх;
  • Өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
  • Тухайн санал авах байраас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах;
  • Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
  • Саналын  хуудсанд  тэмдэглэсэн  саналаа  болон  бусад  сонгогчийн  саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;
  • Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button