ДЭЛХИЙ

“Pfizer” компани 5-11 насны хүүхдүүдэд вакцинаа туршиж эхэллээ

“Pfizer” компани вакцинаа 5-аас 11 насны хүүхдүүд дээр ямар үр дүнтэйг шалгах клиникийн  туршилтын эцсийн шатандаа оржээ. Туршилтад Финланд, Испани, Польш болон АНУ-ын 4500 гаруй хүүхэд оролцох аж. Харин зургаан сараас дөрвөн нас хүртэлх хүүхдүүдэд “Pfizer/BioNTech”-ийн вакцин аюулгүй гэж тогтоовол туршилтын цар хүрээг нэмэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Тус компанийн бүтээсэн вакциныг Их Британи, Европын Холбоо, АНУ 12-оос 15 насны хүүхдүүдэд баталсан. “Pfizer” компани 12-оос 15 насны 2260 хүүхдийг туршилтдаа хамруулж 100 хувийн үр дүнтэй гэдгийг тогтоосон билээ. Туршилтад оролцож буй 5-аас 11 насны хүүхдүүдийн тал нь“Pfizer”-ийн вакциныг 21 хоногийн зайтай тариулна. Харин үлдсэн хүүхдүүд хуурамч тун хийлгэх аж.

Өсвөр насны хүүхдүүд дээр “Moderna”, “Johnson&Johnson” компаниуд хийсэн вакцинаа туршиж байгаа. Эднээс “Moderna” компани туршилтаа дуусгасан бөгөөд 12-оос 17 насны хүүхдүүдэд 96 хувийн үр дүнтэй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button