ДЭЛХИЙ

Хойд Солонгосын олимпын эрхийг бусад орны тамирчдад өгнө

Дөрөвдүгээр сард Умард Солонгос улс цар тахлын улмаас Токиогийн олимпд оролцохгүй болсноо зарласан. Үүнтэй холбогдуулан ОУОХ Хойд Солонгосын олимпын эрхийг бусад орны тамирчдад олгох болсноо мягмар гарагт (2021.06.08) мэдэгджээ. Токиогийн зуны олимп хоёр Солонгосын муудаж байсан харилцааг дээшлүүлэх боломж хэмээн Өмнөд Солонгос харж байсан юм.

ОУОХ-ны Олимпын нэгдлийн захирал Жеймс Маклоид онлайн уулзалтын үеэр “Хойд Солонгос дөрөвдүгээр сард ерөнхий уулзалт зохион байгуулж олимпд оролцох эсэх дээр шийдвэр гаргасан. Асуудал нь гэвэл тэд бидэнд албан ёсоор мэдэгдэл хүргүүлээгүй. Бид Токиогийн олимпд 206 улсын Олимпын хороо оролцоосой гэж хүсэж байна. Гэвч хэрэг явдал Умард Солонгосын олимпын эрхийг бусад тамирчдад өгөхөд хүрлээ. Тийм учир өнөөдөр ОУОХ-ны удирдах зөвлөл Хойд Солонгосын авсан дөрвөн эрхийг бусад тамирчдад хуваарилж өгөх шийдвэр гаргалаа” гэжээ. Өмнө нь Хойд Солонгос 1988 оны Сөүлийн олимпд оролцоогүй аж.

2018 оны Пёнчаны өвлийн олимпд Умард Солонгос 22 тамирчны хамт засгийн газрын албан тушаалтнууд, сэтгүүлчид, 230 хөгжөөн дэмжигчдээс бүрдсэн баг явуулсан. Тус жилийн өвлийн олимпд Умард болон Өмнөд Солонгос цэнхэр далбаа дор жагссан билээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button