Гадаад мэдээДЭЛХИЙ

2014 онд баригдаж дууссан БНХАУ, Хойд Солонгосын хилийн гүүр урт хугацааны дараа нээлтээ хийв

БНХАУ, Хойд Солонгос пүрэв гарагт /2026.10.14/ хамгийн ач холбогдол бүхий хилийн гүүрээ нээсэн байна. 2014 онд баригдаж дууссан ч олон жилийн турш үргэлжилсэн хурцадмал харилцаа, ковидийн цар тахлын улмаас тус гүүрний нээлт ийнхүү урт хугацаагаар хойшилжээ. БНХАУ-ын Даньдун хотыг Хойд Солонгостой холбосон тус гүүр нь 3 км урттай юм.

Шинхуа агентлаг мэдээлснээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян нээлтийн үеэр бичлэгээр үг хэлэхдээ “Хоёр талын харилцаа шинэ үе шатанд шилжиж, цоо шинэ хуудас нээж байна” гэжээ. Энэхүү хилийн гүүр эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимтэй дэмжиж, хоёр улсын иргэдийн харилцааг улам бэхжүүлэх болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Хойд Солонгосын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Пак Тэ Сон ч мөн нээлтийн арга хэмжээнд бичлэгээр үг хэлжээ.

Энэхүү гүүрний нээлт нь Бээжин, Пёньяны харилцаа ойртож буйн хамгийн сүүлийн жишээ болж байна. Зургаадугаар сарын 8-9-ний хооронд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хойд Солонгост айлчилсан билээ. Хоёр улсын харилцаа ойртож буйн үр дүнд Хойд Солонгосын эдийн засаг өсөх боломжтой ч БНХАУ-аас улам хамааралтай болох тал дээр Пёньян болгоомжилж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button