СПОРТ

ДАШТ: Саид Моллай тэмцээнээ дуусгалаа

2021 оны Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ийн барилдаанууд болж байгаа юм.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 81 кг-д ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи B хэсгийг толгойлон барилдаж байна. Эрэгтэйчүүдийн 81 кг-д В хэсгийг толгойлсон Саид Моллаи эхний тойрогт хийлж, хоёр дахь тойрогт Египетийн Абделрахман Мохамедтай барилдаж цэвэр ялсан.

Улмаар гуравдугаар тойрогт Израйлын бөхийг цэвэр ялж, шөвгийн 16-д Гүрж гаралтай Австрын бөхийг мөн л ялж, шөвгийн наймд үлдээд байв.

Гэвч шөвгийн наймд Узбекистаны бөхөд цэвэр ялагдсанаар торгуулийн тойрогт дагах барилдаан хийхээр болсон. Улмаар Торгуулийн тойрогт тэрбээр Японы бөх Фуживара Сотаротай барилдаж ялагдлаа. Ингэснээр тэрбээр шагналт долдугаар байранд шалгарч, тэмцээнээ дуусгаж байна.



Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button