ДЭЛХИЙ

Трамп: Байден Путинтэй уулзахдаа битгий унтчихаарай

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ирэх 16-ны өдөр Женев хотод уулзалт хийхээр болсон. Үүнтэй холбогдуулан Дональд Трамп Ерөнхийлөгч Байденд амжилт хүссэн байна. Трамп хэлэхдээ “Ерөнхийлөгч Путинтай уулзах гэж байгаа Байденд амжилт хүсье, уулзалтын үед битгий унтчихаарай, бас түүнд миний өмнөөс мэнд хүргээрэй” гэсэн аж. Өнгөрсөн жилийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Трамп Байденд “Нойрмог Жо” гэдэг хоч өгсөн билээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки тус уулзалтын талаар “Удирдагчид хэд хэдэн асуудлаар хэлэлцэнэ. Бид Америк-Оросын харилцааг дахин сэргээж тогтвортой байлгахыг эрмэлзэж байна” хэмээжээ. Харин Кремль мэдэгдэл хийхдээ Байден, Путин нар хоёр талын харилцаа, цөмийн аюулгүй байдал, “КОВИД-19”-тэй тэмцэх, бүс нутгийн зөрчил гэх мэт зүйлсийн талаар хэлэлцэнэ.

АНУ-ын засгийн газар Орос компаниудыг хар жагсаалтад оруулж, дипломатчдыг нь нутаг буцаасан. Мөн Америк банкнууд Оросын төв банкнаас бонд худалдаж авахыг хориглосон байна. Нэмэлт хоригууд тавих боломжтой хэмээн АНУ хэлсэн ч нөхцөл байдлыг дордуулахыг хүсэхгүй байна гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
6 сар 13, 2021 14:03

шээс нь гоожих нь ээ

Холбоотой мэдээ

Back to top button