ДЭЛХИЙ

АНУ бусад улсуудад 500 сая тун хандивлана

Пүрэв гарагт (2021.06.10) АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Pfizer/BioNTech”-ийн вакцинаас 500 сая дунг дэлхийн хамгийн орлого багатай улсуудад хандивлахаар болсноо мэдэгджээ.

Тэрбээр “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурлатай хамт өмнө мэдэгдэл хийж Их Долоон орон дэлхийг вакцинжуулах хариуцлага үүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөнд талархсан байна. Байден нэмж хэлэхдээ “АНУ энэхүү хагас тэрбум тун вакциныг ямар нэгэн зүйл хариуд нь хүсэлгүй өгч байна. Бидний энэхүү хандив буцалтгүй тусламж юм” хэмээсэн аж. Ингэснээр АНУ хамгийн их хэмжээний вакцин хандивласан улс болох юм. “Pfizer”  компаниас 500 сая тун худалдаж авахад нь 3.5 тэрбум ам.доллар зарцуулах аж.

Их Британи улс орлого багатай орнуудад дор хаяж 100 сая тун хандивлана гэж Борис Жонсон мэдэгдсэн байна. Их Долоон орон уулзалтын үеэрээ 1 тэрбум тун хөгжил буурай орнуудад хандивлахаар тохиролцох төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button