ДЭЛХИЙ

Путин: Америк, Оросын харилцаа хамгийн доод цэгтээ хүрсэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахынхаа өмнө “NBC News” агентлагт ярилцлага өгсөн байна. Тэрбээр тус ярилцлагадаа Америк-Оросын харилцаа сүүлийн жилүүдэд байгаагүй хамгийн доод цэгтээ хүрсэн хэмээжээ.

Хоёр улсын удирдагч нар ирэх долоо хоногийн лхагва гарагт (2021.06.13) Женев хотод уулзалт хийх билээ. Цагаан ордноос мэдэгдснээр тус уулзалтын үеэр Ерөнхийлөгч Байден ОХУ-аас хийсэн цахим халдлагууд, Украйн улс, улс төрийн эсэргүүцэгчдийг шоронд хорьж байгаа явдлыг дурдах аж. Путин эсэргүүцэгчдийг хорих тал дээр АНУ хоёр нүүр гаргаж байна хэмээсэн. Тэрбээр АНУ Вашингтонд бослого гаргасан иргэдээ мөрдөн мөшгөж байгаа нь хоёр нүүр гаргаж буй хэрэг гэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Европод хийж буй найман хоногийн айлчлалынхаа эхэнд “Бид ОХУ-тай зөрчилдөөн үүсгэхийг хүсэхгүй байна” гэжээ. Путин Байденыг цэвэр улс төрч, харин Трампыг “гайхалтай хүн, маш авьяаслаг” хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-06-13 14:08

путины оросын дээрэнгүй гадаад бодлогын шан бүүрч эвгүй болно доо

Холбоотой мэдээ

Back to top button