ЭРҮҮЛ МЭНД

Нийслэлийн зургаан дүүрэгт рeзиндэнтүүд автобусаар явж тусламж үзүүлнэ

Тандалт хариу арга хэмжээний явц, эм эмнэлгийн хэрэгслийн татан авалт, нөөц бүрдүүлэлттэй холбоотой бусад асуудлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр Эрүүл мэндийн яаманд ажиллав.

Ковидын халдвараар өвчилж, гэрийн эмчилгээ болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор эмнэлзүйн баг дээр нэмэгдэж 40 явуулын автобус ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Эдгээр явуулын автобусыг нийслэлийн 6 дүүрэгт хуваарилсан бөгөөд рeзиндэнтүүд ажиллах юм.

Эмч ажилчдын хоол унааны зардлыг тухай бүрт шийдвэрлэж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэх чиглэлийг Шадар сайд Эрүүл мэндийн сайд болон бусад холбогдох албаныханд өглөө. Мөн хот хоорондын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж орж гарч буй иргэдийн биеийн халууныг хэмжих, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайжруулахыг даалгав.

Халдварын эрсдэл буураагүй энэ цаг үeд цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сулруулахгүй байж, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийлгэж, халдвар хамгааллын дэглэм чанд мөрдүүлэх шаардлагыг тавьж, холбогдох газруудаас өдөр бүр хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button