НийгмийнЭРҮҮЛ МЭНД

Өнөөдрөөс коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн нас, хүйсийг зарлахгүй

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт 10400 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2188 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улаанбаатарт 1489, орон нутагт 683 тохиолдол илэрчээ.

Арван хүн нас барж, нийт нас баралт 361 боллоо. 496 хүн эдгэрч, нийт 56947 хүн эдгээд байна.

Эрүүл мэнийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлэхдээ “Өнөөдрөөс эхлэн нас барагсдын нас, хүйсний мэдээллийг задалж мэдээлэхгүй болж байна. Учир нь ар гэрийнхэн нь ийм хүсэлт гаргасан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

15 Сэтгэгдэл

  1. Манайхан яасан чнэрэлхүү байдаг юмдээ нэрииг нь хэлдэг биш нас хүйс хэлэхэд яачихдаг юм болдоо хүмүүс бас баримжээ сэдэл авах нь зөвшдээ ямарч авц####даагүй юм байх юмдаа гас з####уу хүмүүс өнгөрөөд байв#### бас нэгюм бодноодоо

  2. Нэрийг нь зарлаж байгаа биш, нас хүйсийг ялангуяа насыг зарласнаар иргэд баримжаа авч сонор сэрэмжээ дээшлүүлнэ ш тээ. Тэр хүний насыг хэлснээр ар гэрийнхэн нь л өөрсдөө мэдэж байгаагаас өөр та нарыг хэн мэдхийн. Хувиа бодолгүй үлдсэндээ сэрэмжлүүлж бай

  3. Нэрийг нь зарладаггүй юм чинь дэлгэрэнгүй мэдээлэл өгч байх нь зүйтэй. Болих нь буруу

  4. Нуух хаах, дарах аргад шилжих нь үү, 15 ны өдрөөс пср шинжилгээ төлбөртэй болчихоор аяндаа л х####дварын батлагдсан тоо буурна гэсэн үү

  5. ПСР шинжилгээг үнэтэй болгоод хэн ч төлж дийлэхгүй болговол хүмүүс шинжилгээ өгч чадахгүй, тэгээд хaлдвар 0 болчихно шүү дээ. Тэгээд нас барсан хүмүүсийг нь зарлахгүй. Ингэж манай сайд дарга нар хaлдварыг амархан зогсоож байгаа биз дээ.

  6. Бүрэн мэдээлэл өгөхгүй бол өвчтөй хүний тоогоор яахав 11 цагийн мэдээлэл ач холбогдолгүй болохнээ тэрэн дээр .Ер нь ЭМЯ УОК Ч ШААРДЛАГГҮЙ БОЛОЛОО ДОО ХЭВТЭХЭЭР ОР БАЙХГҮЙ ГЭРЭЭР ЭМЧЛҮҮЛЭХЭЭР ӨРХИЙНХӨН ХҮРТЭЛЦЭХГҮЙ ӨӨРИЙГӨӨ ЭМЧИЛЭХЭД ЭМ ОЛДОХГҮЙ ХҮНД БОЛЛОО. ЭНЭ БҮГДИЙГ ЗОХИЦУУЛЖ БАРАХГҮЙ НЭЭДЭЭ

  7. Онцгой комисс мэдээлэл хиймээр байна. Мэргэжлийн биш сэтгүүлч дам юм яриад , тоо нь буруу байна гэж өдөр бүр яриад байхаар итгэл төрөхгүй байна. Товч тодорхой мэдээллийг ажил хариуцагч нь өгөх хэрэгтэй шүү дээ.

  8. Яагш дээ. Хүнээ ####даад уй гашууд автчихсан хүмүүс юун тийм хүсэлт гаргахтай манатай л байгаа шүү дээ. Тэгээд ч ийм ач холбогдолгүй мэдээг анхаарах уу тэр хүмүүс. Энэ засгийн хүн болгон худлаа ярих юмаа.

  9. Ер нь Дэлхийн 7 тэрбум гаран хүний 2 тэрбум нь хүнсий хомосдолд орсон. Тэднийг бүрэн тэжээх хүнс байхгүй. Нэг үгээр хэлбэл манай дэлхийн “даац хэтэрсэн”. Тиймээс хөгшин хөвөө, суурь өвчтэй хүмүүсээ энэ цар тах####аар цөөлж байна гэж ойлгоход буруудахгүй. Дандаа л өндөр настай, суурь өвчтэй хүмүүс үхээд байгаа биз дээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button