ДЭЛХИЙ

Алдарт “Doge” мийм 4 сая ам.доллароор зарагдан рекорд тогтоожээ

Интернет дээр алдартай “Doge” мийм 4 сая ам.долларын үнэ бүхий “Non-fungible token” буюу “NFT”-ээр зарагдаж рекорд тогтоосон байна. Хачирхалтай байдлаар ширтэж буй Шиба Ину хэмээх Япон үүлдрийн нохойн зураг интернет дээр “Doge” гэх нэрээр алдартай болсон билээ. Сүүлийн үед интернет дээр алдартай болсон бичлэг, зургаа хүмүүс “NFT”-ээр зарах нь ихэссэн.

Тухайлбал өнгөрсөн сард “Youtube” дээр 885 сая удаа үзэгдсэн “Charlie bit my finger again” гэх бичлэг 760,000 ам.доллартой тэнцэх “NFT”-ээр зарагдсан юм. Хоёр сарын өмнө Disaster Girl” нэртэй зураг 473 мянган ам.доллароор зарагдсан. Тус зураг дээр гардаг охиныг Зои Рот гэдэг бөгөөд тэрбээр “Disaster Girl”-ийг 180 Ethereum-ээр худалджээ. Мөн “Nyan Cat”, “Leave Britney Alone”, “David after Dentist” нэртэй meme-үүд “NFT”-ээр зарагдсан байна.

“Doge” миймний зургийг авсан Ацуко Сато өөрийн Инстаграм хуудсан дээрээ бичихдээ “Кабосугийн зургийг авч интернет дээр тавьсан явдал маань ийм том зүйл болно гэж би хэзээ ч бодож байгаагүй” хэмээжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button