ДЭЛХИЙ

Жорж Флойдын бичлэгийг хийсэн Дарнелла Фрейзер Пулитцерийн шагнал хүртжээ

Жорж Флойдын хүзүүн дээр Дерек Шовын өвдөглөж буй бичлэгийг хийсэн Дарнелла Фрейзер 2021 оны Пулитцерийн “Special Citation” шагналыг хүртсэн байна. Тэрхүү шагналыг хүртсэн хүнд 15 мянган ам.доллар дагалдаж ирдэг аж. Өмнөх жилүүдийн “Special Citation” шагналыг Айда Б.Уэлсс, Арета Франклин, Дюк Эллингтон нар авчээ.

Пулицтерийн шагналын зөвлөл Дарнелла Фрейзерийг “Дэлхий дахинаа цагдаа нарын харгислалын эсрэг жагсаал өрнүүлэхэд хүргэсэн Жорж Флойдын амь насанд хүрж буй явдлын бичлэгийг хийж, үнэн болон шударга ёсны төлөөх сэтгүүлчдийн эрэлд энгийн иргэд ямар чухал үүрэгтэй гэдгийг харуулсны” төлөө шагнасан байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүгч нар Дерек Шовиныг Жорж Флойдын үхэлтэй холбоотой гурван хэргээр ялласан. 45 настай Шовиныг хоёрдугаар зэргийн санаандгүйгээр амь насанд хүрсэн, гуравдугаар зэргийн амь насанд хүрсэн, хоёрдугаар зэргийн бусдын амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн хэргээр ялласан билээ.

Эх сурвалж: USA Today

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button