ДЭЛХИЙ

НҮБ: Их Долоо илүү их вакцин хандивлах хэрэгтэй

Их Долоон улс орлого багатай орнуудад нэг тэрбум тун вакцин хандивлах болсон гэдгийг мэдэгдсэн. Гэвч зарим хүн Их Долоон орон дэлхий дахиныг вакцинжуулахад туслахдаа хэтэрхий удаан байна хэмээн шүүмжилжээ. НҮБ-ын захирал тус хандивыг сайшаасан ч үүнээс их хэмжээг хандивлах хэрэгтэй гэсэн байна.

НҮБ-ын захирал Антонио Гутеррес хөгжиж буй орнуудын иргэдийг хурдан дархлаажуулахгүй бол коронавирус цаашил улам мутацид орж шинэ вакцинуудад тэсвэртэй болох аюултай гэдгийг анхааруулжээ. Тэрбээр хэлэхдээ “Бидэнд үүнээс илүү их хэрэгтэй. Дэлхий дахиныг вакцинжуулах төлөвлөгөө боловсруулах шаардлагатай” гэсэн аж.

АНУ-ын зүгээс “Pfizer/BioNTech”-ийн 500 сая вакциныг дэлхийн бага орлоготой улс орнуудад өгөх болсныг Жо Байден мэдэгдсэн. Тэрбээр хэлэхдээ “АНУ энэхүү хагас тэрбум тун вакциныг ямар нэгэн зүйл хариуд нь хүсэлгүй өгч байна. Бидний энэхүү хандив буцалтгүй тусламж юм” гэсэн байна.  Мөн Их Британийн Ерөнхий Сайд Борис Жонсон 100 сая тун хандивлахаа амласан.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button