Х.Баттулга бүрэн эрхээ дуусгаад Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших үү

Удахгүй Ерөнхийлөгчийн сэнтийгээс бууж, эгэл ард болох Х.Баттулгын улс төр хэрхэн үргэлжлэх нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. Тэр улс төрөөс шууд хөндийрөхгүй, “Баяртай” гээд явахгүй нь лав. Ерөнхийлөгчөөр дахин өрсөлдөх, улиран сонгогдох бүхий л аргаа хэрэглэсэн ч мад тавиулсан. Одоо түүнд улс төрд дахин өөд мацах нэг шат байгаа нь УИХ-ын гишүүний суудал. Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээсээ татгалзан байж Хотын дарга болсон. Одоо түүний оронд гишүүнээр сонгогдох эрхмийн суудал эзэнгүй байгаа.
Х.Баттулгын онилсон бай нь Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль гэх сураг бий. Могой гурав тасравч гүрвэлийн чинээ гэдэг. Х.Баттулга хэдийгээр Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан ч УИХ-ын гишүүнээр сонгогдох магадлал өндөр.
Түүнтэй эн тэнцүү өрөлдөх, гишүүн болох хүсэлд нь хөндөлсөх нэр дэвшигч бусад намд байтугай МАН-д ч ховор. Үгүй гэхэд хилсдэхгүй. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хүү Батшугарыгаа Сонгинохайрхан дүүрэгт сойх хүсэлтэй байгаа ч Х.Баттулгын дэргэд үнэндээ жулдана, “Нялх Сэнгүм”.
Х.Баттулга нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүн болсноор түүний улс төрийн карьер хэрхэн өрнөх, АН, МАН-д хэрхэн нөлөөлөх нь таахад бэрх оньсого мэт хөврөх нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ одоо болиосой.
БүрөнЭРХЭЭР ГЭМТ ХЭРГЭЭС ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ БУСАД САНАМСАР БОЛГООМЭГҮЙ БОЛОН ТАЛХ ХИАМ ГАР УТАСНЫ ХЭРГЭЭР 5-10 ЖИЛТЭЙ ААВЫН ХҮҮДИЙГ ЯЛГАВАРЛАСАН БОЛНО.ХҮМҮҮСЭЭ ИХ ГАРЫН ХУВИА ХИЧЭЭСЭН ӨНДӨР ЭРХ МЭДЛЭЭР ТӨР АРД ТҮМНИЙГ ЦӨЛӨМСӨН ХУЛГАЙЧ НАРТ БОЛОМЖ ӨГЧ ХУУРТАВДАА ХУЛГАЙЧ ХОНИНЫ АРЬС НӨМӨРЧ ЯВАА ШҮҮ
Нэр дэвшвэл дэмжинэ.