Камала Харрис “Pride”-ийн жагсаалд оролцсон анхны дэд ерөнхийлөгч боллоо

Камала Харрис “Pride”-ийн жагсаалд оролцсон анхны АНУ-ын дэд ерөнхийлөгч болжээ. Энэ сарын нэгний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Pride”-ийн сарыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө ЛГБТ+ гэж тодорхойлдог Америкчуудад тэгш эрх олгогдтол зогсохгүй хэмээсэн юм.
Өнгөрсөн бямба гарагт (2021.06.12) нийслэл Вашингтон ДС хотод болсон “Pride”-ийн жагсаалд Камала Харрис нөхөр Дуг Эмхоффтой хамт оролцсон байна. Харрис “Хайр бол хайр” харин Эмхофф “Хайр эн тэргүүнд” гэсэн бичигтэй цамц өмссөн байжээ. “NBC News” агентлагийн мэдээлснээр Харрис “Трансжендер хүмүүс болон залуучуудаа аюулгүй байлгах нь бидний үүрэг. Бидэнд одоо ч гэсэн хийх маш их зүйл байгаа” хэмээсэн аж.
Мөн тэрбээр таван жилийн өмнө “Pulse” шөнийн клубд болсон аллагыг дурдаж “Таван жилийн өмнө 49 ЛГБТ хүн Pulse клубд шөнийг өнгөрөөж байсан. Харамсалтайгаар хэдхэн хормын дотор тэд бүгд амь насаа алдсан. Өнөөдөр бид тус өдөр нас барсан хүмүүсийг дурсаж, галт зэвсэгт хүчирхийлэлгүй орчин бүрдүүлэхийн төлөө ажиллах болно” гэж өөрийн Твиттер хуудсан дэрээ бичжээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.