Нийгмийн

Гудамжинд буу гарган, бусдыг айлган сүрдүүлсэн иргэнийг шалгаж байна

Өчигдөр /2021.06.13/ оройн 23:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн Хятад рестораны өмнө үл таних иргэн архидан согтуурсан үедээ бусадтай маргаж, автомашинаасаа галт зэвсэг гарган иргэдийг айлган сүрдүүлсэн хэрэг гарчээ. Хэргийн процессыг харуулсан камерын бичлэг цахим орчинд түгсэн нь олны анхааралд ороод байна. Тэгвэл эл хэргийн тухай ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү:

"29 настай эрэгтэй "Б” -г эрүүлжүүлсэн. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Дуудлага өнгөрсөн шөнө ирсэн. Хуванцар үрлэн сумаар бууддаг тоглоомон бууг эд мөрийн баримтаар хураан авсан” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button