ДЭЛХИЙ

“Novavax” компанийн вакцин 90 хувийн үр дүн үзүүлжээ

“Novavax” компани бүтээсэн вакцинаа туршиж дуусаад коронавирусийн эсрэг 90 хувийн үр дүнтэй хэмээн дүгнэсэн байна. Тэрхүү “КОВИД-19”-ийг дунд болон хүнд хэлбэрээр өвчлөхөөс 100 хувь сэргийлсэн аж. Их Британи, Өмнөд Африк, Бразилд анх илэрсэн коронавирусийн хувилбаруудын эсрэг “Novavax”-ийн 93 хувийн үр дүн үзүүлжээ.

Тус компанийн ерөнхийлөгч Стэнли С Эрк хэлэхдээ “Өнөөдөр Novavax дэлхийн дахинд шаардлагатай байгаа “КОВИД-19”-ийн эсрэг вакцинуудын нэг болоход нэг алхам ойртлоо. Эдгээр клиникийн туршилтын хариу нь NVX-CoV2373 вакцин үр дүн сайн бөгөөд дунд болон хүнд хэлбэрийн халдвараас бүрэн хамгаалдаг гэдгийг харуулж байна” хэмээсэн аж.

Энэхүү вакцинаас 1.1 тэрбум тун “COVAX” хөтөлбөр худалдаж авах юм. “COVAX” хөтөлбөр дэлхийн дунд болон бага орлоготой улс орнуудад вакцины хүрэлцээг тэгш байлгах зорилготой үүсгэн байгуулагдсан билээ.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button