ДЭЛХИЙ

Дэлхийн хамгийн өнөр өрхийн тэргүүн нас баржээ

Энэтхэг улсын Мизорам мужийн оршин суугч, дэлхийн хамгийн өнөр гэр бүлийн эзэн Зиона Чана 76 насандаа таалал төгссөн байна. Тэрбээр олон эхнэр авахыг зөвшөөрдөг шашны тэргүүн байсан бөгөөд өнгөрсөн ням гарагт (2021.06.13) нас баржээ.  Чана 38 эхнэр, 89 хүүхэд, 36 ач зээ нартай байсан аж.

Мизорам мужийн ерөнхий сайд Зорамтанга түүнийг нас барсан гэдгийг албан ёсоор мэдэгдэж өөрийн Твиттер хуудсандаа эмгэнэл илэрхийлжээ. Чана чихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчтэй байсан аж. “PTI” агентлагт мэдээлснээр Чанагийн биеийн байдал муудсаны улмаас ням гарагийн орой түүнийг эмнэлэгт хүргэжээ.

Тэрбээр гэр бүлтэйгээ хамт “Chuuar Than Run” гэх нэртэй дөрвөн давхар, 100 өрөөтэй байшинд амьдардаг байсан аж. Жил болгон олон тооны жуулчид тэдний гэрийг харахаар Мизорам мужид очдог байна. “Reuters” агентлаг мэдээлснээр Чана анхны эхнэртэйгээ 17 настай байхдаа гэрлэсэн аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button