Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

У.ХҮРЭЛСҮХИЙН ОРОНД ГОРИЛОГЧИД: Л.Оюун-Эрдэнэ “Ногоон гэрлээр”, бусад нь хүслээ хазаарлахаас өөр замгүй

МАН-ын их хурал зургадугаар сарын 24-нд болно. Маргааш нь энэ намын одоогийн дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөнө. Ингэж тэр намын дарга ч, УИХ-ын гишүүн ч байхаа болино.

Хэнтийн тойрог дахь УИХ-ын гишүүний суудалд холбогдох асуудлыг өчигдөр бичсэн. Харин өнөөдөр МАН-ын даргын суудал нь хэнд очих вэ гэдэг агуулга руу өнгийж үзье.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ АСУУДАЛГҮЙ НАМЫН ДАРГАА АВНА

МАН-ын тогтсон соёлд Засгийн тэргүүн нь намын даргаа адилхан авдаг жишиг бий. Энэ утгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болох ёстой ч У.Хүрэлсүхийг тангараг өргөх хүртэл үйл явц хүлээгдлээ. Үнэндээ МАН дотор дарга болох хүсэлтэй “хөгшин, залуу” хүмүүс бий. Тийм ч учраас тэдний нөлөөлөх оролдлогууд энэ хугацаанд хийгдсэн биз.

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн яаж гарахыг нэг талдаа хүлээцгээсэн. Харин У.Хүрэлсүх сонгогдсоноор хүч, эрх мэдэл байгаа бүлэглэлээ дагаж, Л.Оюун-Эрдэнэ ингэж хүлээн зөвшөөрөгдөв. Дотоод эх сурвалжууд зургадугаар сарын 24-нд МАН их хурлаа маш жентельмэн хийж, Л.Оюун-Эрдэнийг даргаа болгоод, маргааш нь экс даргаа Ерөнхийлөгчийн тангараг өргүүлэх талаар ярьж байна.

Д.АМАРБАЯСГАЛАН ЯРИГДСАН Ч ТЭР Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ ТОХИРООНД ХҮРЧЭЭ

Их удаан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хийж, тэндээс сайд ч бай, УИХ-ын гишүүн ч бай зад загнан байранд нь тавьдаг, сайн стратегич Д.Амарбаясгалан мөн намын даргад хэлэлцэгдсэн. Гэхдээ тэр Л.Оюун-Эрдэнэтэй нэгэн тохироонд хүрч, ийш зүтгэхээс татгалзсан байна.

Потенциалаараа нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн Д.Амарбаясгалан одоо генсекийн суудалд, тэр далд оршихоо больж, улс төрийн томоохон албан тушаалууд хашиж эхлэх цаг нь ч болсон, өөрөө ч хүсэж буй. Харин 2024 он хүртэл сонгуульт албан тушаал байхгүй тул тэр Л.Оюун-Эрдэнэд намын даргаа өгөөд, өөрөө сайд болох тохироо хийсэн болов уу гэж харж байна.

Уг нь энэ үйл явц хуучин цагт эсрэгээрээ яригддаг байсан. Юу гэвэл, Д.Амарбаясгалан намын дарга, Ерөнхий сайдаа авч, намар хоёр яам шинээр байгуулахдаа нэгийг нь Л.Оюун-Эрдэнэд өгнө гэх утгаар. Гэвч одоо энэ хоёр хүний байр солигдсон болов уу гэхээр уншигдаж байна. Намар Эдийн засгийн хөгжлийн яам, Инновац-цахим хөгжлийн яам гэсэн хоёр яам байгуулагдана.

Гэвч Д.Амарбаясгалан ингэж Л.Оюун-Эрдэнийн цэрэг болох эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ удахгүй энэ Засаг задрах асуудал яригдаж байгааг ч мартаж болохгүй.

БУСАД НЬ: СҮ.БАТБОЛД, Г.ЗАНДАНШАТАР БАС Т.АЮУРСАЙХАН...

Харин намын даргад зүтгэж үзэх оролдлогыг урт хугацаандаа хийж, бодож боловсруулж яваа бусад хэдэн хүний тухай бичихэд ийм байна.

СҮ.БАТБОЛД: Тэр болон түүний фракц намаа авах оролдлогыг идэвхийлэн хийнэ, Л.Оюун-Эрдэнийг шахна гэдэг яриа нэг бус удаа сонсогдож байсан. Гэхдээ дотоод эх сурвалжууд түүнийг хүч, нөлөө багатай суугаа хэмээж буй. Уг нь тэр намын даргад удаан тэмүүлж, үүрүүд дээр их хэмжээний мөнгө гаргах  хэлбэрээр бэлтгэлээ базаасан нэгэн гэгддэг. Гэхдээ МАН-ын эмзэг цэгүүдийн нэг нь тэр болчхоод буй. Тийм ч учраас Сү-г удирдах аппарат руу аль болох ойртуулахгүй байх чиглэлийг У.Хүрэлсүхийн бүлэглэл баримталж байна.


Г.ЗАНДАНШАТАР: УИХ-ын дарга намын даргад заалнаас нэр дэвшинэ гэж хэд хэдэн уулзалт хийсэн гэгдсэн. Гэхдээ энэ нь парламентын спикерийн суудлаа хамгаалж үлдэх гэсэн оролдлого уу, үнэхээр хувь улс төрчийн хүсэл зориг уу. У.Хүрэлсүх Д.Тогтохсүрэнг болгоно гэж дуугарсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга зүтгэсээр түүнийг УИХ-ын даргаар тавиулж байв. Одоо энэ хүн Ерөнхийлөгчөөс буусны нь дараа Г.Занданшатарын спикерийн суудалд горилогсод цөөнгүй гарч ирнэ. Ийм ч учраас “За, намын даргаа больё, УИХ-ын даргаараа үлдье” гэсэн хамгаалалт хийсэн байж болох. Үнэндээ тэр маш сайн стратегич гэгддэг билээ.


Т.АЮУРСАЙХАН: Ил түвшинд төдийлөн яригдаагүй ч Т.Аюурсайханы цээжинд ийм хэмжээний эмээлтэй, хазаартай морь багтаж яваа гэх мэдээлэл бий. Түүний УИХ-ын дарга болох, “Эрдэнэс Таван толгой” ХК дахь нөлөөллөө сайтар хадгалж үлдэх зэрэг амбицууд нь ил уншигдсаар ирсэн. Харин намын даргад ч үзэхээр бэлдэж, мөнгө цаас, бэл бэнчингийн бэлтгэлээ базаасан гэх яриа байх юм.


Ямартай ч энэ удаад Л.Оюун-Эрдэнэ “Ногоон гэрлээр” МАН-ын дарга болж, бусад горилогчид хүслээ хазаарлах хэрэгтэй болжээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Засгийн газар угаас задрах хүлээлттэй. Н.Энхбаярын талын дөрвөн сайд орж ирнэ, тэр бүү хэл Л.Оюун-Эрдэнэ ч унана гэх яриа бий. Гэхдээ унасан ч У.Хүрэлсүхийн бүлэглэлийн хүн Ерөнхий сайдад гарч ирэх нь тодорхой. Гэвч дотор нь Сү-гийн фракц, Н.Энхбаярыг бараадах хууччуул гээд тусдаа баганууд боссоор байна. Өөрөөр хэлбэл, төдий удалгүй МАН-ын дотоод улс төр улам ээдрээтэй өрнөхийг ч үгүйсгэхгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-06-16 08:39

Ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэдгээ л баримт�##�

зочин
зочин
2021-06-16 08:43

Амарбаясг�##�ан төрд орох байх аа

Ядруухан таамаг байна
Ядруухан таамаг байна
2021-06-16 09:26

Ядруухан таамаг байна. Тэнгис минь. Ковидыг хян�##�таасаа �##�дсан Оюун-Эрдэнэ, Амарсайхан 2 дэших нь бүү хэл огцорох ёстой. Даан ч тэдэнд ичих нүүр байхгүй л дээ

Зочин
Зочин
2021-06-16 09:30

Ene L.Oyun-Erden lav bish baih shuu ! buus#an baij
Boloh yum Odoo ene Bazaan bolioo ! Ene heden Bazaan Mongol Ulsiig Samarch duuslaa !
Nuguu N.Enkhbayr , M.Enkbold nar haana yavanaa !

Ene Mongol Ulsad Ezen baina u !
Ene Mongol Ulsad Ezen baina u !
2021-06-16 09:37

Ene L.Oyun-Erden gesen Heden Bazaan Nar Mongol Ulsiig Togluulaad duuslaa ! Samarch duuslaa !
MAN - namiihan yum bodoosoi bilee !

Ene Mongol Ulsad Ezen baina u !
Ene Mongol Ulsad Ezen baina u !
2021-06-16 09:39

Ene L.Oyun-Erden gesen Heden Bazaan Nar Mongol Ulsaar Togluulaad duuslaa ! Samarch duuslaa !
MAN - namiihan yum bodoosoi bilee !

Зочин
Зочин
2021-06-16 09:45

Нам дотроо бужигнав�##� ямар дүн тавихыг сая харлаа шүү дэ.МАН нам бужигнав�##� хожил ХҮН рүү шилжинэ.

Зочин
Зочин
2021-06-16 09:48

СЭЛЭМТ КИХОТ НЬ �######�ЛАА ОДОО САНЧОГ НЬ ӨШИГЛӨӨД УНГААХГҮЙ ЮУ.

Зочин
Зочин
2021-06-16 10:04

Мэдээж Хүрэлсүх харцаараа хөдөлгөх хүнээ намын даргад тавина. Тэгээд ерөнхийлөгчийн суудлаас намыг удирдана

Зочин
Зочин
2021-06-16 10:26

Амарбаясг�##�ан жулдана, гишүүн сайдаар ч ажиллаж үзээгүй. Хэдэн жилд жинхэнэ хэн болохоо харуулах хэрэгтэй. Зандка дэмий. Эргүү, биеэ ч хянаж чадахгүй хүн, одоогийн уих дарга бол түүний хувьд хамгийн том �##�бан туша�##�. Сү бол олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхгүй, хар түүхтэй. Юун Аюурсайхан хаха

Zochin
Zochin
2021-06-16 12:20

Yostoi yadruuhan taamag bn. Bichij surval taarana

Zochin
Zochin
2021-06-16 20:13

Chaldvar aimaaaaar, ene chol chorio taviaachee, ,,olon l darga baichiin yagaad ajillaa chiideggui um be .

Zochin
Zochin
2021-06-16 23:54

Amarbaysgalan dendvv shunalgvi hvn yumaa.Ali uje tomorchihmoor yum ih daruu shunalgvi hvn baina????????????

Зочин
Зочин
2021-06-19 16:25

Сү батболд хүртэл цохиж явдаг, арай ч дээ. ОюунЭрдэнэ намын даргаа авах байлгүйдээ, Амарбаясг�##�ан мэт хот дүүргийн депутатаас хэтэрч үзээгүй хүн намын дарга болоод дараа нь хууль ёсоор засгийн газраа авъя гэвэл яаж үхэх болж байна вэ? ОюунЭдэнэ чадаж байгаа шүүдээ. Өнөөгийн төрийн өндөрлөгүүдээсээ Монголчууд маш их юм хүлээж байгаа шүү. Нөгөө Очирбат ммазардаг шиг биш, жинхэнэ бар улс болгочихно гэж харж байна.

Иргэн
Иргэн
2021-06-19 23:55

Хэнтийн хэдэн шизопренитэй нөхөд �##�бан туүа�##�ын дэмийрэлдээ автаж монголыг б�##�лах нээ..32 оны их хэлмэгдүүлэлтийг яг энэ Хүрэлсүх шиг нэр �##�дарт дуртай Хэнтийн нэгэн дотоодыг хамга�##�ахын төлөөлөгч Лхүмбийн хэрэг гэсэн хуурамч хэрэг зохиож эхлүүлсэн гэдгийм. Энэ Хүрэлсүх одоо яг �##�дар нэр �##�бан туша�##�ын төлөө г�##�зуурах гэж байх шиг байга.

Зочин
Зочин
2021-06-20 22:47

Оюунэрдэнэ ийм юм бичүүлэхээ болио.Улсыг ингэж удирдана ч нэж юу байхав.Эдийн засаг ,ковид гээд юу ч хийж чадсангүй

Холбоотой мэдээ

Back to top button