СПОРТ

Монголын шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан III шатанд өрсөлдөнө

Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан III шатанд өрсөлдөх эрх албан ёсоор авлаа.

Манай багийнхан “Катар-2022” ДАШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатанд өрсөлдөхдөө хэсэгтээ таван багаас дөрөвдүгээр байр эзэлж, болзлыг нь хангав. Тэд хэсэгтээ Киргиз, Мьянмарыг тус бүр нэг удаа хожин, зургаан оноо авсан юм.

Азийн 24 баг Азийн АШТ-д зургаан хэсэгт хуваагдан өрсөлдөхөд Монголын баг гуравдугаар шатанд тоглохоор болсон нь энэ.

Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд арваннэгдүгээр сард эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button