ДЭЛХИЙ

Байден, Путин нарын уулзалт эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалт Женев хотод эхэлжээ. Тус уулзалт дөрвөөс таван цаг үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Цагаан ордноос мэдээлснээр Ерөнхийлөгч Байден уулзалтын үеэр Украин, Алексей Навальный, цахим халдлага гэх мэт зүйлсийн талаар Путинтэй ярилцах аж. Харин Кремль мэдэгдэл хийхдээ  Байден, Путин нар хоёр талын харилцаа, цөмийн аюулгүй байдал, “КОВИД-19”-тэй тэмцэх, бүс нутгийн зөрчил гэх мэт зүйлсийн талаар хэлэлцэнэ хэмээжээ.

Эх сурвалж: RT

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button