ДЭЛХИЙ

Байден, Путин нарын уулзалт хэрхэн өнгөрөв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр Женев хотод уулзалт хийсэн билээ. Байден уулзалтаас нэг хоногийн өмнө Женев газардсан бол Путин лхагва гарагийн 12:27 минутад (Женевийн цагаар) нисэх буудалд газардсан байна. Тэдний уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар оролцжээ. Уулзалтын үеэр хоёр улсын тэргүүн стратегийн тогтвортой байдал, цахим аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт, Украин улсын асуудал гэх мэт зүйлсийн талаар ярилцсан байна.

Хоёр тал уулзалт хийхийн өмнө Америк-Оросын харилцааг тогтвортой болгохыг зорилготой мэдэгдсэн. Уулзалтын эхний үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей лавров нар оролцсон бөгөөд ойролцоогоор хоёр цаг үргэлжилсэн байна. Тэд үүний дараа завсарлага авсан бөгөөд хэлэлцээрийн хоёр дахь үе 16:00 минутад (Женевийн цагаар) эхэлж 17:05 минутад дуусжээ. Хоёр дахь үед АНУ-д Москвагаас суудаг элчин сайд Анатолий Антонов оролцсон аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэд хэдэн асуудалд ач холбогдол өгөлгүй өнгөрөөсөн байна. Үүнд Украины хилийн ойролцоо ОХУ цэргийн үйл ажиллагаагаа ихэсгэн, үл мэдэгдэх Орос хакерууд АНУ-ын томоохон байгууллагуудад цахимаар халдаж, Навальныйг баривчилж хорьсон явдлууд багтаж байгаа юм. Путин хэлэхдээ Навальный хууль дүрмийг үл тоосон бөгөөд ОХУ-д буцаж ирвэл юу болно гэдгийг сайн мэдэж байсан хэмээжээ. Харин Украин улсын тал даар Киев гал зогсоох тохиролцоог зөрчсөн гэж хэлсэн байна. Путин цахим аюулгүй байдлын асуудал дээр Вашингтон, Москва хоёр зөвлөлдөж болно гэсэн ч тэрбээр ОХУ-д болж буй цахим халдлагын ихэнх нь АНУ-аас гаралтай гэдгийг дурдсан юм.

Шинжээчид Байден, Путин нарын уулзалт дөрвөөс таван цаг үргэлжилнэ гэж таамаглаж байсан ч хэлэлцээр гурав гаруй цагийн дараа өндөрлөсөн байна. Уулзалтын дараа хоёр улсын удирдагч нар тусдаа хэвлэлийн бага хурал хийжээ.

Эх сурвалж: Reuters, The Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button