ДЭЛХИЙ

Нью Жерси мужид Жорж Флойдын хөшөө босгоно

АНУ-ын Нью Жерси мужийн Ньюарк хотын төвд Жорж Флойдын хөшөөг босгох болжээ. Тус хотын Рас Барака хэлэхдээ тус 317 кг жинтэй аварга хөшөөг хотын төвийн барилгын өмнө дор хаяж нэг жил байршуулна хэмээсэн байна. Ньюарк хотын захиргааны алба мэдэгдэхдээ “Энэхүү хөшөө нь Миннеаполис хотын цагдаагийн гарт хэрцгийгээр амь насаа алдсан Африк-Америк гаралтай Жорж Флойдын дурсгалыг хүндэтгэж байгаа” гэжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүгч нар Дерек Шовиныг Жорж Флойдын үхэлтэй холбоотой гурван хэргээр ялласан. 45 настай Шовиныг хоёрдугаар зэргийн санаандгүйгээр амь насанд хүрсэн, гуравдугаар зэргийн амь насанд хүрсэн, хоёрдугаар зэргийн бусдын амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн хэргээр ялласан билээ.

Жорж Флойдын хүзүүн дээр Дерек Шовын өвдөглөж буй бичлэгийг хийсэн Дарнелла Фрейзер 2021 оны Пулитцерийн “Special Citation” шагналыг хүртсэн. Тэрхүү шагналыг хүртсэн хүнд 15 мянган ам.доллар дагалдаж ирдэг аж. Өмнөх жилүүдийн “Special Citation” шагналыг Айда Б.Уэлсс, Арета Франклин, Дюк Эллингтон нар авсан аж.

Эх сурвалж: US News

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-06-21 12:08

Olon udaa shorond orj bsan,ehner huuhdee orhison,har tamhichin hund hoshoo bosgoj,tsagaanuud bolon bugd ovdog sohron hundedgel uzuulj,haruud gutlinhaa honshoorig tsagaanuudaar unsuulj ih l hundetgel uzuuleh n ergeed tsagaanuudaa yalgavarlah uzel davamgailaad eheleh shig

Холбоотой мэдээ

Back to top button