Нийгмийн

ТОДРУУЛГА: Д.Бауыржан дарга зодуулаагүй, зургийг нь эвлүүлэн, гүтгэж байна

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан нэр бүхий УИХ-ын гишүүний дүү нарт зодуулж, нүүр болон биедээ гэмтэл авч ажилдаа очихгүй байгаа гэх мэдээлэл түгээд буй юм.

Иймд бид Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаны туслах Т.Армантай холбогдож дээрх мэдээлэл үнэн эсэхийг тодрууллаа.

Тэрбээр “Ажилдаа очихгүй байгаа, зодуулсан гэх мэдээллүүд бүгд худал. Засаг даргын тамгын газраас сэжигтэй тохиолдол илэрсэн тул гаднаас хүн хүлээж авахгүй байгаа. Д.Бауыржан дарга ажилдаа ирж байгаа. Тэр хамар нь хөхөрч, бяцарсан зураг бол эвлүүлэг. Засаг дарга болсноос нь хойш харлуулах гээд нэг хаягаас байнга худлаа юм бичээд байгаа юм. Тухайн хаягаас тус зургийг анх цацсан. Бид гүтгэж, худлаа мэдээлэл тарааж буй тухайн иргэнийг хэн болохыг нь тогтоож өгөөч хэмээн цагдаагийн газарт өргөдөл өгчихсөн байгаа” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button