ДЭЛХИЙ

Жинхэнэ амьдрал дээрх “Соривт” арслан үхжээ

Дэлхийн хамгийн алдартай арслан, жинхэнэ амьдрал дээрх “Соривт” Кени улсад 14 настайдаа үхжээ. Соривт Маасай Мара гэх нэртэй Кени улс Нарок муж дахь хамгийн том үндэсний хүрээлэнд амьдардаг байсан аж. Түүнд өөрийн гэсэн Фэйсбүүк хуудастай байсан бөгөөд олон телевизүүдийн баримтат кинод оржээ.

Соривт Маасай Мара 643 км квадрат газар нутгийг эзэмшдэг байсан аж.  Тэрхүү газар нутгийг Соривт  Морани, Сикио, Хантер гэх нэртэй гурван ахтайгаа эзэмшдэг байжээ. Соривтын ах дүүсийг хамтад нь “Шадар дөрвөн цэрэг” хэмээн дууддаг байсан юм.

Мара хүрээлэнгийн байгаль орчныг хамгаалах төв баасан гарагт (2021.06.18) мэдэгдэл хийхдээ “Өнөөдрийн 13:00 минутын орчим Соривт амьсгал хураалаа. Мара хүрээлэн нэгэн алдарт арслангаа алдлаа. Түүний домог үүр мөнх оршиг” хэмээжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button