ДЭЛХИЙ

Дэлхийн гурав дахь хамгийн том алмаз Ботсвана улсаас олджээ

Ботсвана улсаас 1098 каратын 7.62 см-ийн урттай дэлхийн гурав дахь хамгийн том алмаз олджээ. Тус алмазыг энэ сарын 1-ны өдөр “Debswana Diamond Company” олсон байна. “Debswana Diamond” компанийн гүйцэтгэх захирал Линетт Армстронг тэрхүү алмазыг Ботсвана улсын Ерөнхийлөгч Мокгвитси Масисид өнгөрсөн лхагва гарагт (2021.06.13) бэлэглэжээ.

Тус алмазыг Жванен нэртэй уурхайгаас олсон байна. “Debswana Diamond” компанийн захирал Армстронг хэлэхдээ “Энэхүү алмаз нь дэлхийн гурав дахь хамгийн том алмаз гэж бодож байна. Тус ховор, гайхалтай алмаз нь Ботсвана улсын иргэдэд итгэл найдвар авчирлаа” хэмээжээ.  Тэрхүү алмаз 55.2 сая ам.долларын үнэ хүрнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж.

Дэлхийн хамгийн том алмазыг 1905 онд Өмнөд Африк улсаас олдсон “Cullinan” юм. Тэрхүү алмаз 3106 карат жинтэй байжээ. Харин хоёр дахь хамгийн том алмаз 1109 карат жинтэй байсан юм.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button