ДЭЛХИЙ

Францын бүс нутгийн сонгуульд Макроны нам “алгадуулав”

Франц улсад бүс нутгийн сонгууль явагдаж байна. Энэхүү санал хураалтаар Францын 13 бүс, 96 дүүргийн чуулганыг сонгох юм. Тус сонгууль хоёр үетэй явагдах бөгөөд эхний үеийн санал хураалт өнгөрсөн ням гарагт (2021.06.20) явагджээ. Харин хоёр дахь үеийн санал хураалт ирэх 27-ны өдөр болно.

Тус улсын Дотоод яам мэдээлснээр ням гарагийн (2021.06.20) 17:00 минутын байдлаар сонгуулийн ирц 26.72 хувьтай байжээ. Харин 2015 оны бүс нутгийн сонгуулиар мөн цагт ирц 43.01 хувьтай байсан аж. Шинжээчид сонгогчдын 68 хувь нь санал хураалтад оролцохгүй байх магадлалтай хэмээн таамаглажээ.

Сонгогчдын ирц ийм бага байгааг Эммануэль Макроны “La République En Marche” намын гишүүн Авроре Берге хэлэхдээ “Бид хацартаа ардчиллаар алгадууллаа. Би болсон явдлыг дарагдуулж хэлэхгүй” гэсэн байна. Хоёр долоо хоногийн өмнө Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон иргэдтэйгээ уулзаж байхдаа нэгэн эрэгтэйд алгадуулсан. Макрон иргэдтэй уулзахаар ойрттол ногоон цамц өмссөн эрэгтэй “Макронизм сөнөтүгэй” гэж хэлээд хацар луу нь алгадсан байна.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button