УЛС ТӨР

Хамгийн залхуу парламентаар түүхэнд нэрлэгдэх гээгүй бол ажлаа хий, ГИШҮҮД ЭЭ

Сонгууль ч дууслаа, шагналын хур ч татарлаа. Одоо ажилдаа шуударвал ямар вэ, гишүүд ээ. МАН-ынхан У.Хүрэлсүхийнхээ сурталчилгааг хийхээр хөдөө орон нутгаар гүйж, АН-ынхан С.Эрдэнээ хүлээн зөвшөөрөхгүй гэдийж суусаар бүтэн сар ажилласангүй.

Одоо ч назгайрсаар. Нэг хэсэг нь удирдагчаа тангараг өргүүлэх нь гэж хөөрч, нөгөө хэсэг нь наадам хүлээн назгайрч, гуравдагч нь коронавирусээр халхавчлаад бүр сураггүй. Наадмын дараа намар. Наадам хойшиллоо гээд намар бас хойшилчихгүй.

Цөөхөн хэдэн ард түмэн коронавирусийн халдвараар өдөрт арваар хорогдсоор. Энэ талаар санаа зовох нь битгий хэл ам нээж, эмгэнэл илэрхийлж буй төрийн түшээ алга. Хүүхдүүд мянга мянгаараа өвчилж, хорвоод ирж амжилгүй хэвлийдээ эндэж, нярайлж амжаагүй эх үртэйгээ хамт амь тавьж буй гашуун явдал гарч байна. Ядаж эмэгтэй гишүүд нь харуусаж халаглахаа байг гэхэд тоож дуугарахгүй нь.

Энэ удаагийн УИХ-д залхуу, унтаа, хөшүүн. Хашин болоод хошин байна. Түүхэнд ингэж тэмдэглэсэн ч багадхаар. Наанаа юу ч хийхгүй гар хумхицгаах. Харин эрх мэдэл албан тушаалын төлөө бол өөр. Ам хэлээ билүүднэ чиг, алалцана чиг. Нам доторх эрх мэдэл, парламент доторх сайдын суудал, гадаад гарах элчингийн эрх ямбын төлөө өөрийгөө голохгүй зүтгэлдэцгээх. Одоо хоёр тойргийн нөхөн сонгууль, намын даргын албан тушаал, хоёр сайдын орон зай гээд олзолдон булаацалдах суудал их байна.

Хариуцсан ажлаа хийсэн шиг хийцгээмээр байна эрх баригчид аа. Ажлаа хий, гишүүд ээ. Нуугдаж суутал цаг хугацаа явсаар Монгол дэлхийгээс хоцрогдож гүйцлээ. Үнийн өсөлтөд дарлагдсан, ядууралд автсан, өвчинд нэрвэгдсэн бараан нийгэм сүндэрлэсээр. Эцэс сүүлдээ ард түмэн энэ аймшигт нийгмээс залхахдаа дүрвэе, явъя гэж ярьцгаадаг боллоо. Ийм нийгмийг бүтээхийн чинь төлөө сонгогчид та бүхнийг сонгоогүй юм шүү.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-22 14:39

хүмүүний амьдр�##�ын нэгэн мөчлөгийг хамт элээж буй чамдаа мэндэлсэн өдрийн мэндийг дэвшүүлье. ум хум үнсье

Зочин
Зочин
2021-06-22 14:56

Zalhuu bishee setgelgui l bhgui yu huviin ajilaa neree ashiglaad hiij yvaa daa

Зочин
Зочин
2021-06-22 15:42

Ацнууд ажлаа хий. Чадахгүй бол �######�аач.Битгий нийгэмд гай болоод байгаач.

Zochin
Zochin
2021-06-22 21:36

Harin ch mash sain ajillaj bgaa shuu.

Холбоотой мэдээ

Back to top button