НИЙГЭМ

Цагдаагийн байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Экологийн цагдаагийн албанд иж бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашин болон шаардлагатай техник хэрэгслийг гардууллаа.

Тодруулбал, НГХУСАЗСЗ-өөс цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор бүрэн тоноглосон 2 ширхэг УАЗ Фургон  автомашин, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нарын ажлын хэрэгцээнд, “Хүүхдийн нэгдсэн бүртгэл” мэдээллийн системд шаардлагатай 59 ширхэг компьютер, техник хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм. Одоогийн байдлаар  НЦУГ-ын технологийн парк шинэчлэл 90 хувьтай явж байгаа бөгөөд үүний 40 орчим  хувийг НГХУСАЗСЗ-өөс шийдвэрлэжээ.

Мөн Экологийн Цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах зорилгоор туулах чадвар сайтай Соната-8 маркийн  автомашин, шаардлагатай техник хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм.  
Нийслэлийн ИТХ-ын дарга, НГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан “НГХУСАЗСЗ-өөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгоор цагдаагийн байгууллагууд болон НОБГ, НМХГ-т явуулын ажлын байр, ариутгалын хаалга, бүрэн тоноглосон автомашин, нийслэлийн Шүүхийн шинжилгээний газарт гэмт хэрэг илрүүлэх, эрэн сурвалжлах, цогцос таниулах папилон-7 төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөөр төлөвлөж байна. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь зөвхөн цагдаагийн алба хаагчдын хийх ажил биш юм. Үүнд иргэд, олон нийтийн оролцоо чухал” гэдгийг онцоллоо.

Арга хэмжээний төгсгөлд ХЗДХ-ийн сайд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар “Цагдаагийн байгууллагын парк шинэчлэлийг салбар яам дангаараа бүрэн шийдэх эдийн засгийн боломжгүй. НХГУСАЗЗ-өөс сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагуудын техник хэрэгсэл, автомашины асуудлыг шийдэж өгч байна. Энэ нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оруулж буй бодит дэмжлэг, нийслэлийн ИТХ, НГХУСАЗЗ-д талархал илэрхийлье” гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button