Нийгмийн
ТОДРУУЛГА: Дорнод аймагт коронавирусийн халдвартай жирэмсэн эмэгтэй нас баржээ

Дорнод аймагт өнөөдрийн байдлаар коронавирусийн 441 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээрийн 37 нь сүүлийн 24 цагт батлагджээ. Мөн нэг жирэмсэн эмэгтэй тус өвчний улмаас нас баржээ.
Бид тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай холбогдож, уг асуудлын хүрээнд тодруулга мэдээлэл авахад:
“Бид орон нутгийнхаа хэвлэлд мэдээлэл өгнө” гэлээ.
Асуултаа давтан асуухад тэрбээр “37 настай жирэмсэн эмэгтэй байсан. Халдвар авсан нь батлагдаад долоо хоног эмчилгээ хийлгэж байгаад нас барсан” гэв. Тэрбээр хэдэн сартай жирэмсэн байсныг нь хэлэлгүй, “ЭМЯ-наас асууж байгаад эргээд хариу хэлье” гээд утсаа салгалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аюул ингэтлээ ха�##�ганы ард тулчихаад байхад л ашиг орлого яриад гоншигоноод байгаа бизнесийнхэн ичээч