
Зургадугаар сарын 28-ны даваа гарагт нийтлэгдсэн контентыг сэргээн нийтэлж байна.
Ковид-19 вирус угтаа энгийн ханиадны вирусүүдийг бодвол удаан мутацлагддаг. Харин түгээмэл ханиадны вирус асар хурдан, нэг хүнээс нөгөө хүнд халдварлах бүрдээ тодорхой мутац өөрчлөлтөд орж байдаг тул үргэлжид хүчинтэй вакциныг эрдэмтэд гаргаж авч чаддаггүй.
Гэхдээ мутац гэгч ер дэлхий дээрх бүх организмуудын хувь заяанд аюул биш харин зол болж байсан гэлтэй. Энэ талаар нийтлэлийн гол хэсэгт дэлгэрэнгүй тайлбарлана. Юун түрүүнд монголчуудын дунд “Мутацлагдсан коронавирус орж ирсэн үү?”, “Тийм болохоор халдвар намжихгүй байна уу?”, “Монгол маягийн шинэ мутац бүртгэгдсэн үү?” гэх мэт асуулт, эргэлзээ байгааг дурдаж, эхэлье.
Орхон аймгийн Онцгой комисс өнгөрөгч долоо хоногт “Дельта хувилбарын коронавирусийг илрүүлчих шиг боллоо” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Гэтэл ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Энэ тухай сонсоогүй байна” хэмээж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Манай улс коронавирусийн мутацыг илрүүлж чадахгүй” гэж мэдэгдэв.
Өмнө нь Шадар сайд С.Амарсайхан нэгэнтээ “Монгол маягийн мутацлагдсан вирус тархаж байж болзошгүй нь халдварыг хумихад хүндрэл учруулж байна” гэж хэлсэн. ХӨСҮТ-ийн зүгээс дөрөвдүгээр сард англи маягийн мутацыг илрүүлснээ зарласан байдаг.
Нэг үгээр олон нийтэд эргэлзээ, хардалт дагуулсан сэдэв нь мутацлагдсан вирус болж байна.
НЭГ: МУТАЦ ГЭЖ ЮУ ВЭ, АЮУЛ МӨН ҮҮ
Мутац гэж юуг хэлээд байгааг энгийнээр тайлбарлая. Энэ бол генийн мэдээллийн дараалалд өөрчлөлт орох үзэгдэл. Генийн мэдээллийн дараалал гэдэг бол тухайн организмыг бүтээж буй бүх гадаад, дотоод шинж чанаруудыг кодолсон бүтэц юм. Энэ нь бидний мэддэгчлэн ДНХ гэгч эрчилсэн хос утаслаг дотор агуулагддаг.
Хүний бор нүдтэй, хар үстэй, шар арьстай байхаас эхлээд түргэн ууртай, уяхан сэтгэлтэй байх зэрэг бүх мэдээлэл генийн дараалалд кодлогдож оршдог гэсэн үг. Харин мутац болсноор уг тоо томшгүй урт дарааллын тодорхой хэсэгт өөрчлөлт, гажуудал үүснэ.

Түүхэн хувьсал буюу эволюцын үүднээс тайлбарлавал мутац өнөөдрийн дэлхийг бүтээсэн. Өөрөөр хэлбэл хамгийн анх үүссэн нэг эст организмыг мутацад орох замаар загас, хоёр нутагтан, түүнээс хэвлээр явагч, шувуу, хөхтөн амьтад болж хувирсан гэж үздэг. Хүн төрөлхтөн ч мичин өвгөөсөө мутацад суурилсан эволюцын замаар “туурга тусгаарласан”. Тэгэхээр цаг хугацаа өнгөрч, эс олширч хуваагдах хэрээр генийн мэдээлэл гадаад, дотоод шалтгааны улмаас өөрчлөгдөж, шинэ төрөл зүйлийн амьтад үүсдэг гэсэн үг.
Харин ингэж түүхэн хөгжлийн үүднээс бус, зэрэгцэн туулж буй цаг үетэйгээ холбож тайлбарлавал мутац алдаа, гажуудал гэлтэй ойлгогдоно. Өөрөөр хэлбэл цөмийн зэвсэг, цацраг идэвхт химийн элемэнт зэргийн үйлчлэлээс шалтгаалж, амьд организмд олон төрлийн мутац үүсэж байна. Энэ нь элдэв гаж хөгжил бүхий үр төлүүдийг бий болгож, шинэ төрлийн генетикийн өвчнүүдийг ч төрүүлж буй.
Вирус ба мутац
Вирусийг эрдэмтэд яг амьд организм гэж үздэггүй. Гэхдээ тэр бусдын адил өөрийн гэсэн генийн мэдээлэлтэй. Энэ нь ДНХ биш РНХ гэдэг, хос биш ганц утаслаг бүхий бүтэц дээрээ кодлогддог л ялгаатай. Тэгвэл асар жижиг, асар хурдтай бөгөөд богино “амьдрал”-ын цикл бүхий энэ вирусүүд нэг биеэс нөгөө биед халдварлах явцдаа мөн л мутацад орж байдаг. Вирус заавал тодорхой нэг амьд организмын бие дотор “шургалж” байж оршин тогтнодог онцлогтой тул цааш халдварлах бүрээрээ мутацлагддаг гэж ойлгож болох нь.

Тэгэхээр вирус мутацлагдах нь ерөөс байгалийн жам, зугтах гарц байхгүй. Харин мутацад орсноор вирус илүү аюултай болох уу гэдэг нь харьцангуй асуулт. Шинжлэх ухааны түүхээс авч үзвэл энэ асуултийн хариуд дийлэнх эрдэмтэд “Үгүй” гэж хариулна. Энгийн хамрын ханиадны вирус жишээ нь цаг үргэлж л мутацад орж байдаг учраас яг тогтсон вакцин гаргаж авч чаддаггүй. Харин хүн өөрөө дархлаагаа дэмжиж, нийтлэг ханиадны вирусийн эсрэг эм хэрэглэхэд өвчнийг төвөггүй давдаг.
ХОЁР: ДЭЛХИЙД БҮРТГЭГДСЭН КОВИД-19-ИЙН МУТАЦУУД, ТЭДГЭЭРИЙН АНГИЛАЛ
Ковид-19 вирусийн хамгийн анхны анхаарал татсан мутацыг өдгөө Альфа буюу B1.1.7 гэж нэрлэж байна. Альфа бол герек цагаан толгойн эхний үсэг бөгөөд бусад хувилбаруудыг бета, гамма, дельта, упсилон, цета, эта гэх мэтээр нэрлэж тогтжээ.
Альфа хувилбар 2020 оны арванхоёрдугаар сард Их Британи улсад албан ёсоор бүртгэгдсэн. Есдүгээр сар орчмоос шинжилгээгээр илэрч байжээ. Ийм учраас “Англи мутац” гэж одоо хүртэл нэрлэх нь байх. Өмнөд Африкт бараг зэрэг шахуу бүртгэгдсэн бета хувилбарыг мөн “Өмнөд африк мутац” гэж нэрлэж байсан. Ингээд мутацыг тухайн улс орноор нь овоглохыг буруу гэж үзээд, өөрөөр нэрлэж эхэлжээ.
Шинжлэх ухаанд вирусийн мутацыг гурван түвшинд ангилж, авч үздэг. Энэ нь:
- Variant of Interest буюу сонирхол татсан
- Variant of Concern буюу анхаарал татсан
- Variant of High Consequence буюу өндөр уршигтай гэсэн ангилал юм.
“Сонирхол татсан” гэдэгт генийн дараалал тогтоох шинжилгээгээр тодорхой мутац явагдсан болох нь батлагдсан, эх вирусээсээ хоруу чанарын хувьд төдийлөн ялгаагүй хувилбаруудыг багтаадаг. Үүнд иота, каппа, ламбда зэрэг тэр бүр яригдахгүй байгаа хувилбаруудыг авч үзэж байгаа аж.
Харин “Анхаарал татсан” гэдэгт халдварлах чадвар нь арай нэмэгдсэн, илрэх шинж тэмдгийн хувьд өөрчлөлт орсон, цаашлаад вакцины үйлчлэлд ч нөлөөлж болзошгүй хувилбаруудыг ярьж байна. Энд яг одоо ид хэлэлцэж буй Энэтхэгийн дельта (B1.617.2), Английн альфа (B1.1.7), Өмнөд Африкийн бета (B1.351), Бразилийн гамма (P.1) дөрвийг багтааж буй.
Өндөр уршигтай ангилалд одоогоор ямар ч мутац ороогүй байгаа юм.
Ковид-19-ийн 12,000 ба түүнээс ч олон төрлийн мутац хувилбар байна
Альфа, бета, гамма, дельта хувилбарууд шингэн нус гоожих, хоолой сэрвэгнэх зэрэг өөр шинж тэмдгээр илэрч байгаа. Мөн вакцины үйлчлэлийг тодорхой хэмжээнд буууруулах магадлалтай гэдэг дээр зарим эрдэмтэд нэгдсэн. Зарим нь нэгдээгүй. Ийм учраас вакцины гурав дахь тун гэдэг асуудал мутацуудаас үүдэлтэйгээр гарсан.
Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй нь, Ковид-19 анх дэгдсэнээс хойш бий болсон мутацууд бол тоо томшгүй олон. 12,000 хувилбар бүртгэгдсэн гэх мэдээлэл бий. Нэгэн эрдэм шинжилгээний өгүүлэлд дурдсанаар, Ковид-19 тархалт өндөр байгаа бүсэд 11 хоног тутамд мутацлагддаг гэж бичжээ. Тэр бүгдийг тодорхойлж, нэрлэх барагтай боломжгүй. Мөн нэг тодорхой мутацыг бий болгохын тулд генийн дараалалд хэд хэдэн зэрэг өөрчлөлт орох ёстой.
Жишээ татахад, вирусийн 69del, 70del, 144del, (E484K*), (S494P*), N501Y, A570D, D614G, P681H, T716I, S982A, D1118H (K1191N*) гэсэн нэртэй 13 бүтцэд нь өөрчлөлт орсон байвал альфа мутац гэж нэрлэж байна.
ГУРАВ: МОНГОЛД ЯГ ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ
Манай улсад хоёр төрлийн мутац хувилбар албан ёсоор бүртгэгджээ
Юун түрүүнд, дээрх мэдээллүүдэд үндэслэн дүгнэхэд, монголчуудын дунд Ковид-19 вирус өөрөө халдварлах явцдаа цөөнгүй удаа мутацад орчихсон байгаа нь логикийн хувьд батлагдаж байна.
Харин бусад орнуудад бүртгэгдсэн яг тодорхой мутацууд зөөвөрлөгдөж орж ирсэн үү гэвэл хариулт нь мөн л “Тийм”. Тодруулбал B.1.1.46 болон B.1.1.349 гэсэн хоёр мутац Монголд бүртгэгдсэн талаар Cov-lineages.org сайтад мэдээлжээ. Тус сайт Ковид-19 вирусийн мутац бүрийг аль, аль улсад бүртгэгдээд буй талаар дата мэдээлэл цуглуулдаг.
B.1.1.46 нь Монголоос гадна Энэтхэгт, цаашлаад Англи, АНУ, Чех улсуудад бүртгэгдсэн байна. Харин B.1.1.349 нь Финланд, ОХУ, Англи, Эстони улсуудад бүртгэгджээ.
Тэд дээр дурдсан “Анхаарал татсан” ангиллын хувилбарууд биш учраас тодорхой улсын нэр болон герек цагаан толгойн үсгээр нэрлэгдээгүй байна.
Япон улсад шинжлүүлсэн мутац хувилбараа олон улсын байгууллагад бүртгүүлжээ
Тэгвэл одоо мутацлагдсан вирус дотоодод байгаа эсэхийг яг яаж бид шинжилж байна вэ гэдэг асуудал.
PCR-д суурилсан арга:
Бид PCR шинжилгээнд суурилсан аргыг бол хэрэглэж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр зардалтай Whole Genome Sequencing аргыг ашиглах боломжгүй бол ингэж тодорхойлж болно гэж ДЭМБ зөвлөж байгаа аж.
Гэхдээ үүгээр нарийн гарахгүй, урьдчилсан байдлаар альфа, бета, гамма гурван хувилбарын аль нэг нь байж болзошгүй хувилбаруудыг л тодорхойлох түвшинд ажиллана. Иймд дөрөвдүгээр сарын сүүлээр ХӨСҮТ уг шинжилгээнд үндэслэн “Хүн ам дунд англи буюу альфа хувилбар байж болзошгүй мутац вирус илэрлээ” гэж зарлажээ.
Энэ нь яг альфа гэсэн үг биш. Зүгээр л төстэй гэсэн тойм төдий. Иймд энэ нь дэлхий дахинаа бүртгэгдсэн 12,000 хувилбарын аль нэг ч байж болно, эсвэл зөвхөн Монголд бий болсон шинэ мутац ч байж болно гэсэн үг.
Whole Genome Sequencing арга:
Харин Whole Genome Sequencing шинжилгээний аргаар тус вирус нь яг ямар генийн дараалалдаа мутацлагдсаныг нарийвчлан гаргаж ирдэг аж. Манайх ийм шинжилгээг хийдэггүй.
Хийдэг тоног төхөөрөмжийг захиалсан, холбогдох хэрэгслүүд нь эхнээсээ ирсэн. Гэхдээ бүрэн угсрагдаж, ажиллагаанд ороогүй байгаа аж. Үүн дээр ажиллах гурван эрдэмтнийг томилолтоор Япон улс руу явуулж, сургаад буй. Эрдэмтэд эх орондоо ирсэн.
Харин энэ шинжилгээг хийлгэхээр манай улс дөрөвдүгээр сард Япон улс руу дээж явуулж шинжлүүлсэн байна. Үүгээр “Анхаарал татсан” ангиллын мутацуудын нэг биш болох нь батлагджээ. “Анхаарал татсан” гэдэгт ямар хувилбаруудыг оруулж буйг дээр дурдсан. Иймд үүнийг зарим эрдэмтэд “Монгол маягийн мутац байж болзошгүй” гэж хардсан гэлтэй.
Энэхүү хувилбарыг манай улс олон улсын GISAID байгууллагад албан ёсоор бүртгүүлжээ. Энэ нь Whole Genome Sequencing шинжилгээгээр гарсан мутац бүрийг бүртгэж, дата сан үүсгэдэг албан ёсны байгууллага аж. Дээр дурдсан B.1.1.46 болон B.1.1.349 хувилбарууд ийм замаар бүртгэгдсэн байж болох талтай.
Манай улс одоо дахиад нэг дээжийг Whole Genome Sequence-ээр шинжлүүлэхээр Япон Улс руу явуулсан байгаа бөгөөд хариу нь ирэх долоо хоногт багтаж гарах хүлээлттэй байна. Үүгээр мөн ямар төрлийн мутац илрэх нь тодорхойгүй.
ДӨРӨВ: ХҮН АМЫН ДУНДАХ МУТАЦЛАГДСАН ВИРУСИЙН ТАРХАЛТЫГ ХЭМЖИХ БОЛОМЖТОЙ ЮУ
Боломжгүй. Нийт тархалтын дунд дийлэнх хэсгийг эзэлж буй вирусийн мутац хувилбарыг ерөнхийлөн тодорхойлох л боломжтой. Өөрөөр хэлбэл “Манай улсад ийм, ийм төрлийн мутацууд халдварлаж байна” гэх хэмжээний мэдээллийг л бэлтгэх боломж бидэнд байна.
Whole Genomce Sequence шинжилгээ нь дээр дурдсанчлан асар өндөр зардалтай. Ганцхан халдварын генийн дарааллыг ингэж тодорхойлуулахад дунджаар 10,000 хүртэлх ам.долларын өртөгтэй талаар гаднын сайтуудад бичжээ.
Түүнчлэн яг одоогийн байдлаар тодорхой байгаа шинжилгээний хариунуудад үндэслэхэд, манай улсад “Анхаарал татсан” ангиллын альфа, бета, гамма, дельта төрлийн аль ч хувилбар албан ёсоор бүртгэгдээгүй байна. Харин халдварын тархалт огцом нэмэгдсэн сүүлийн өдрүүдэд вирус монгол маягаар хэчнээн удаа мутацлагдаж байгааг таашгүй.
Л.БАТТӨР: ЯПОНД ХИЙЛГЭСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРАХАД МАНАЙ ЗАРИМ ЭРДЭМТЭД “МОНГОЛ МУТАЦ” ГЭЖ ОЙЛГОСОН
Сэдвийн хүрээнд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Орхон аймгийн Онцгой комиссоос “Дельта хувилбарын мутац вирусийг илрүүллээ” гэж зарласан. Манай улс ер нь дотооддоо мутац вирусийг илрүүлэх боломжтой юу?
-Бид дотооддоо PCR-д суурилсан аргыг ашиглаж байна. Эхний удаад БНСУ-аас урвалж бодис аваад, үүнийг цөөн тоогоор хийсэн. Ингэхэд хүн амын дунд англи төст мутац байгаа нь батлагдсан, үүнийг хоёр сарын өмнө мэдээлсэн. Харин үүнийг яг олон улсын байгууллагад бүртгүүлэх хэмжээнд эцэслэн батлах шинжилгээг Япон улсад хийлгэсэн. Хэд, хэдэн мутац үүгээр илэрсэн. Бид энэ хувилбараа GISAID байгууллагад бүртгүүлсэн.
Орхон аймгийн тухайд мөн л PCR-д суурилсан аргыг ашиглаж байгаа. Таамаг, баримжаа гэсэн үг. Үүнийгээ албаны хүмүүс дутуу тайлбарласан байсан.
-Монгол маягийн мутац үүссэн гэдэг мэдээлэл түгсэн. Япон улсад хийлгэсэн шинжилгээгээр илэрсэн хувилбарыг GISAID-д ямар нэрээр бүртгүүлсэн бэ?
-Нэргүй, энэ хувилбар нь “Анхаарал татсан” ангилалд багтаж байж нэрлэгдэнэ л дээ. Зүгээр “Монгол Улсад ийм генийн дараалал бүхий мутацлагдсан вирус илүү тогтвортой тархаж байна” гэсэн утгаар бүртгэгдсэн гэж ойлгож болно. Японоос шинжилгээний хариу ирэхэд манай зарим эрдэмтэд “Монгол маягийн мутац юм байна” гэж өөрсдийнхөөрөө ойлгосон юм шиг билээ. Яг тэгж хэлэхэд асуудалтай л даа.
-Сүүлийн үед шинж тэмдэггүй, вакцин хийлгэсэн ч халдварлаж буй тохиолдол их боллоо. Үүнийг мутац вирустэй холбон тайлбарлаж болох уу?
-Энэ бол вакцинтай л холбоотой асуудал. Вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүс хөнгөн, зарим нь ямар ч шинж тэмдэггүй өвдөж байгаа шүү дээ. Дээрээс нь улирлын чанартай томуу төст өвчнүүд дэгдэж, мөн ургамал ногоо дэлгэрч, харшлын урвалууд илэрч буй тал ч нөлөөлж байж болно.
Хавар шинжилсэн сорьцоор мутац байгаа нь илэрсэн. Түүнээс хойш халдварын хоёр ч давлагаа гарчихлаа. Тэгэхээр вирус хэд мутацлагдаж байгааг таашгүй. Ингэлээ гээд яг адилхан халдвар хамгааллын дэглэм сахина, эмчилгээ ч өөрчлөгдөхгүй.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Ингэхээр юун түрүүнд манай улсад Ковид-19 вирусийн мутацын хэд хэдэн хувилбар байгаа нь тодорхой болж байна. Одоогоор албан ёсоор илэрч, бүртгэгдсэн нь “Анхаарал татсан” ангилалд багтахгүй, ховор бөгөөд сул мутац хувилбар гэдгийг дээр тайлбарласан. Ингэхээр логикийн хувьд түгээмэл тархалттай буй альба, бета, гамма, дельта хувилбарууд ч дотоодод байх боломжтой болж байна.
Мөн нөгөө талд дэлхийн хаана ч бүртгэгдээгүй монгол маягийн хэмээж болох мутац хувилбар байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл вирус хүнээс хүнд олон дахин халдварлаж, өөрийгөө олшруулах тусмаа л мутацлагддаг. Тэгэхээр энэ нь жам ёсны л асуудал. Гэвч үүнийг илрүүлэх арга нь цаг хугацааны хувьд ч, зардлын хувьд ч хүндрэлтэй тул бидэнд хүн амын дунд тархсан бүх мутац хувилбарыг нэг бүрчлэн олж зарлах боломж, бололцоо алга. Ерөнхий тойм тодорхойлолт өгөх боломжтой талаар дээр дурдсан.
Дэлхийн улсууд ч яг энэ асуудлын цаана гарахаар оролдож байна. Хэвлэлүүд нь энэ өнцгийг идэвхийлэн барьж авсаар. Харин эрдэмтэд нь “Вирусийн мутац бол энгийн л үзэгдэл. Вирусийг бага мутацад оруулъя гэвэл нөгөө халдвар хамгааллын дэглэмээ л барь. Тархалт бага байх тусам вирус мутацад бага орно” гэсэн зөвлөгөөг өгч байгаа аж.
Ашигласан эх сурвалж:
https://cov-lineages.org/lineage_description_list.html
https://science.sciencemag.org/content/371/6528/466
https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/variants/variant-info.html#Interest
https://www.dw.com/en/virus-variants-in-asia-threaten-the-whole-world/a-57745685
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Вакцин хийлгэдэгч пмуу?
мэндээ.. харинээ.. ай.. х�##�уун гэвч үдийн хойно аадар
Өө чи минь ч яахав , бат�##�гаатай хүншүүдээ ... бүх зүйл нь . Та нар чинь нэгдсэн журмаар хийлгэчихсэн бизднэ ай.. Маш богино хугацаанд олон олон соёл сургасан чамдаа насаараа би өртэй хөөн .....
Уйлж унждаг з�##�уучууд яаж ийгээд ажил төрөл хийгээд байх юм . Эрдэнэжамьян гэдэг з�##�уу болждээ. Энэ мэдээнд асууд�##� хөндөөд орхисон байх.. унш
Хэн надад ингэж итгэдэг, магтдаг билээ,,, ганц хүн... чи .м харин би өртэй ай...
Ядаж л мөн чанарыг мэдэхгүй бол хүнийг элдвээр хэлэх хэрэггүй , эм хүнгахай нохой шиг байж болохгүй , мндэхгүй юмныхаа т�##�аар хүнд ярьж түмний шившиг болж болохгүй , зөндөө зөндөө ... цэвэр цэмцгэр , гоё ганган байх ... хоол идэж дуусаагүй байхад юм цэвэрлээд эхэлдэг ... тэндээс л санаа ава�##� эхэлж байв .. �##�ь хэдийн 13 болж ..
Өө 3,4 ширхэг хүлээн ав�##�тад очсон. Ялгарч байн�##�ээ...дараа нь хүмүүсийн хандлага тэс өөр . Аймаар их будаг шунхгүй , элдэв гинж минжин том гоёлгүй , нэг тийм чамин гээл... шууд нулимс асгарсан .. нүдэнд чи ...
Цочир үнэ гэдэг шиг амьтан хүнийг цочтол уйлнашдээ... юу ч хэлэхгүйгээр ... Тэгээл за би ингэж болохгүы гээл гэдийгээл ...
Миний будаг нтр шууд арчаад хаячихдаг байсан тээ.... Будм�##� муухай гжэд шууд хэлчихдэг баысаншдээ.. гэхдээ бас бүр будаггүй хэрэггүй нимгэг гээд хэхэ... одоол ойлгож байгаашдээн..
өөө үнсьее баярл�##�аа.. будаг нээрээ хэрэггүй штээ.. хихи... байгаагаараа ай өөр юу нь миниих билээ. хихи
Аан тийн .. хэхэ. Одоо нэмнэ, бас мө хийлгэж өгнө гээл булан тойроод бултааск хэхэ... Хөөрхөөн за юу? Одоо энэ 2 уйлдаг , мута 2 г болиод шинээр эхлээд явчихья. Хэт хувийн асууд�##� хөндөгдөх шахсан тул сольёёё хө . Ямартай ч энд тэнд элийрээд явахааргүй нэг тийм ёс зүй бат суулгасан байна лээ. Буудах гэж байсанч нөгөөх л мэдэг, нөгөөхөөсөө асууна аа гээл ... дотроо чанг�##�а�##� , гаднааиуйла�##� ... он цаг улиран одож бид 2н дурсамжыг үр хүүхдүүд маань хөглөж , утга уянгын кино болгоосой гэж хүснэм. Хар цагаантай нь хамт ...
Хүүхдийн ьакцин зөв үү??? Таминэээээ .......
ок.. ойлголоо. хүүхдийн вакцин. өгз миниих хихи.. мө хийнээ хихи хур�##�д гараад бичнэ
Маш тодорхой бичсэн байна.